👑One

686 25 0
                                    

                    Танилцуулга хэсэг.
1-р хэсэг.
Ангийн дарга, онц сурдаг, царай муутай, тарган охин. Энэ үгийг хэлснийхээ дараа Энэ хэн бэ? гэж асуувал Чонгүн ахлах сургуулийн сурагчид бүгд л нэг хүнийг  хэлнэ. Тэр хүн бол И Хэмин юм. Тийм ээ, Хэмин бол онц сурдаг, ичимхий бүрэг, онц сурдаг, царай муутай, тарган охин нь үнэн билээ.  2-3 ангийн сурагч И Хэмин нь онц сурдаг тул ангийн дарга болсон билээ. Хүүхдүүд Хэмин-г бараг л танихгүй юм биш байдаг. Хамгийн хойно суух ичиг бүрэмхий охин бол И Хэмин юм.
Хэмин нь хэнтэй ч үерхэж байгаагүй. Дунд ангид байхдаа тоглоомоор гэрээний үерхэл нь хийж үзэж байснаас өөр үгүй билээ. Тэр үед Хэмин огтхон ч тийм байгаагүй юм. Одооны үеийг бодвол тэр найз нөхөдтэй, ичимхий бүрэг биш байсан л даа.Тиймээс л гэрээний үерхэл мэтийн зүйлд оролцож байсан байх. Харин ахлах сургуульд орж ирээд тэр эсрэгээрээ бүрэг болсон. Өөр анги, өөр орчин нөхцөл, энэ бүгдэд дасах хэцүү байсан байх. Гэхдээ тэр үүнээс болж бүрэг, ичимхий болно гэж байхгүй. Яагаад ийм болсоноо тэр өөрөө ч мэдэхгүй байгаа нь тун хачирхалтай. Ямартай ч Хэмин бусдад муу саналгүй, хэнд ч гай бололгүй, хүн бүрт чадах чинийгээрээ туслаж байвал л болоо гэж үздэг нэгэн.
Эхлээд түүний ангийг танилцуулах хэрэгтэй байх.
Чүэ Игён- Игён бол хөвгүүдийн хүслэн болсон охин. Мөн сайхан дуулдаг, сайхан бүжиглэдэг, онц сурдаг битүүхэндээ төгс охин. Сургуулийн бүх л хөвгүүд түүнд талтай гэдэгт хэлсдэхгүй.
Шин Юүжи- Юүжи бол Игёны хамгийн сайн найз. Игён шиг царайлаг, ухаалаг охин.
Игён; Юүжи 2 бол төгс охид гэдгээрээ алдартай.
Кан Ина- Ина сайхан биетэй, спортлог, мөн л Игён шиг хөвгүүдийг дурлуулдаг хэдий ч хөвгүүдээр тоглохдоо мэргэжилтэн.
Мин Юнги- Охидыг өөртөө дурлуулагч, их стиллэг загварлаг хөвгүүн. Ина-тай найз. Ина тэр 2 яг адилхан охид хөвгүүдээр тоглоод л хаядаг.
Ким Тэхён- Юнгитэй найз. Мөн л охидыг өөртөө дурлуулагч, дунд зэрэг сурдаг, их спортлог. Сэтгэл хөдлөлөө их нууж чаддаг, өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн хөндий нэгэн.
Жон Жонгүг- Доод үе хэдий ч тэдтэй нийлдэг хөвгүүн.
Битүүхэндээ Юнги, Тэхён, Жонгүг, Хусог, Намжүүн, Согжин нар сургуульдаа алдартай хөвгүүд юм. Тэд үргэлж хамт байдаг бөгөөд найзууд.
Хэмин дунд сургуульдаа Игён, Юүжи, Ина
3-тай найз байсан хэдий ч ахлах сургуульд ороод тэд аажим аажмаар хөндийрч өөрчлөгдөж ирснээс болж тэд найзлахаа больсон юм.
A/N:
Шинэ Өгүүллэг.
Дахин нэгэн шинэ өгүүллэг мэндэллээ.
Жич: Үүн дээр гарч байгаа сургууль, сурагчид бүгд зохиомол болно.
                    👼Сахиусан Тэнгэр👼
Writer: Haranhui_Burenhii
The Angel

Сахиусан ТэнгэрWhere stories live. Discover now