"Нэгдүгээр хэсэг"

5.3K 267 14
                                    

***

"Хоцорчихож..."

...Өглөөний долоон цаг арван минут болж байх бөгөөд автобус аль хэдийнээ хажуугийн буудлаас хөдөлж, эхний хичээлийн хонх хорин минутын дараа дуугарахаар байсан тул Бэкхёнд сургуульдаа амжиж очих боломж бараг л байсангүй. Маргаангүй сургуулиасаа хожимдсон хэдий ч тэрэнд өөрөөсөө өөр буруутгах хүн бас л байсангүй. 

Бэкхён залхуутай нь аргагүй хөнжлөө хоёр хөлөөрөө тийрсээр хоёр хөлөө орноосоо буулган, бөгсөөрөө урагшилж орныхоо эцэст ирээд газарт хөлөө буулган боссон даруйдаа түргэхэн шиг л хажуугийн хувцасны шүүгээг тулан авав. 

...Газар өөр хэн нэгэн гүн нойрондоо автах бөгөөд өөр дээр нь гишгэснийг ч үл анзааран нойрсоно. 

Пак Чанёол ахиад л тэрний хэлснээр тусдаа өрөөнд унтахгүй Бэкхёны өрөөнд орж ирж унтсан нь энэ байлаа. Энэ нь Бэкхёны хувьд үнэхээр ядаргаатай хэрэг байдаг байв. 

Ийм зуршилтай болсныг нь сайн мэдэж, гадарладаг болсонсон. Гэвч Бэкхён өглөөдөө өөрийнх нь хойд дүү шөнөдөө хар дарж зүүдэлснээс болж өөрийнх нь өрөөнд орж ирдгийг байнга мартдаг тул байнга л тэрнээс болж бүдэрч унадаг байна. Бэкхён хөл бөмбөг тоглосноос биш унтлагынхаа өрөөнд бүдэрч унаснаас болж өвдөг нь үргэлж шарх, сорвитой явдаг болжээ. 

...Тийм ээ, энэ тэнэг аварга биетийг өрөөнөөсөө хол байлгахыг хичнээн их хүснэ, ээж нь төдий хэмжээгээ Чанёолыг өмөөрч хамгаалан, муухай үг ганц ч хэлж байгаагүй юм. Тэр үргэлж л Чанёолын талд байдаг тул Бэкхён хааяадаа яг хэнийх нь төрсөн ээж билээ гэж бодол болдог байв. Харваажийн Чанёолын буруу байсан ч үргэлж л Чанёолын талд байна гээч. 

Мэдээж, Чанёол саяхан аавыгаа алдан, Бэкхёнтай адилаар цаашид эцэггүй амьдрахаар болсон нь харамсалтай хэрэг л дээ. Гэвч энэ нь Бэкхёнийг тэр хоёртой маргалдахаас буцаах шалтгаах биш байсан юм. Угаасаа яг энэ нөхцөл байдалд, Бэкхён өөрийгөө л хохирогч нэгэн гэж харж байв. Хөлд нь нэг арчаагүй амьтан салахааргүй зүүгдчихээд байхад хохирогч мөн биз дээ?

...Сэтгэхүйн хувьд бэрхшээлтэй хойд дүүтэй (тэр нь тэгээд ямар ч цусны хольцгүй нэгэн гээч) байна гэдэг  толгой дунд нь эвэр ургасантай л адил хэрэг байв. Чанёол бол Бэкхёны нуугаад ч нууж болдоггүй нууц байсан юм. 

"Ээж! Чанёол ахиад миний өрөөнд унтаж байна штээ" гэж чангаар орилсныхоо дараа Бэкхён ээж нь гурван биенээ тэжээхийн тулд хаа нэгтээ зөөгч хийж байгааг санав.

/Major editing/~~~Миний төгс ах~~~Where stories live. Discover now