3.18

340 45 10
                                    

Өнөөдөр гурван сарын арван найман.

Уучихсан, гэрийн зүг алхаж явна.


Өчигдөр мэт тод санагдах дурсамжууд хөлчүүхэн бодолд минь эргэн харагдана.

Анх танилцсан, ичин сандарсан, араас нь гүйж, тоогдохгүй шантарч, шаралхаж, инээж, уйлж, ууж, уурлаж, мэрийж эцсийн эцэст гараас нь хөтөлж авсан миний эмэгтэй.

Инээхэд нь өөрийн эрхгүй дагаад инээчихдэг. Өмнө нь бүхнээ орхиж үг дуугүй бяцхан жаал болдог. Үг бүрийг нь шимтэн сонсож, уурлахад нь хүртэл өхөөрдөхөөр улам уурлаж тунирхдаг.


гэвч

тэр минь

үгүй болчихсон


Өвөр дээр минь амь тавихад уйлан хайлж, өрх зүрх сэмэрч, утга учир бүхэн алга болчих шиг санагдсан. Өөрийн гараар хүйтэн биеийг нь хөрсөнд булснаа мэдсээр байвч "Тэр минь амьд биш байгаа? Тэрийг нь мэдэлгүй би шороонд булчихсан юм биш байгаа? Битүү харанхуй дунд айн сандарч дөрвөлжин модон хайрцгийг дотроос нь нүдэн чарлаж байх вий!?" гэж бодон шөнө бүр хар дарж зүүдэлсэн. Булан эргээд алхахад өөдөөс минь инээн гарч ирээд тэврэх юм шиг санагдаж байхгүйг нь мэдсээр байж бүхий л газраас хайж цээжний махаа барсан.

Улам улам намайг бүрхэх харанхуй, ууж баршгүй архины ёроолоос учрыг үл мэдэх ч чамайг минь эрэн хайж, унтахдаа би хажууд нь байхгүй л бол болдоггүй үр минь намайг буцаан сэрээсэн юм. Ээжийнхээ өөдөс болж наддаа үлдсэн эрхэм нандин түүнийхээ төлөө би дахин эр хүн болсон. Энэ хорвоод би бууж өгөх болоогүйг дахин ухаарсан.


Өнөөдөр гурван сарын арван найман.

Цээж дүүрэн хүйтэн амьсгал авч уужраад утсаа авлаа.

- Байна уу.

- Та хаана байна?

- Аав нь харьж явнаа.

ЭнхрийWhere stories live. Discover now