1 "Жин цэрэгт явах үед"

74 18 6
                                    

- За тэгээд хоорондоо битгий алалцчихаарай даа. Миний онигоонуудыг сонсмоор байвал 7 хоногт нэг удаа над дээр ирээрэй.

Залуус инээлдэнэ. Гэвч гунигтай. Том ах нь хэдийн цэрэгт явахаар болжээ.

- Битгий захиалгын хоол идээрэй. Өөрсдөө аятайхан юм хийж идэж байгаарай. Байнга гоймон идээд байж болохгүй шүү. Ходоод гэдэс чинь өвдөнө. Тэгээд эрт сэрээд Жонгүгийг босгож байгаарай. Та нар мэдэж байгаа биздээ гээд хэсэг чимээгүй зогсож байгаад толгой дохин

- Намайг л үглэхгүй бол сэрдэггүй гэдгийг нь гэхэд Жонгүг тэсэлгүй уйлчихав.

- Aigoo манай Жонгүги. Уйлаад байгаа юм уу даа. Ах нь удахгүй шдээ. Бараг унтаад сэрэхэд чинь л ирчихсэн байна гээд Жин нэг гараараа толгойг нь илэх аж.

- Ахаа сайн яваарай. Өвдчихвөө! Тэнд тэгээд битгий хачин хачин онигоонуудаа ярьж хүмүүсийн дургүйг хүргээд байгаарай. Бид тулдаа л инээдэг юм шүү. Бидэн шиг хүчилж инээдэг хүн таньд олдохгүй хэмээхэд Жин өнөөх л инээдээрээ инээгээд

- Зууны шилдэг онигоог юу гээд байна аа. Чи бургер ямар өнгөтэй байдгийг мэдэх юм уу? Айн чи хахахаха гэхэд Жонгүг нулимсаа арчсаар

- Burgundy хэмээхэд залуус дахиад л инээлдэнэ.

- Намайг бодож энэ Намжүүнийг битгий гал тогооруу ойртуулаарай. Цэргээс халагдаад ирэхдээ шинэ байранд очмооргүй л байна шүү. Бас би Намжүүнд хоолыг нь бараг л халбагдаж өгдөгийг мэднэ биздээ. Тэгээд энэ хүнээ алчихгүйхэн шиг байж үзээрэй. Та хэдээс хамгийн түрүүнд үхчихэж мэдэхээр хүн шүү гэхэд Намжүүн зүгээр л толгой дохьсоор зогсоно.

- Бас Тэхён Жимин хоёрыг сайн харж байгаарай. Муу дүрсгүй хогнуудыг. Жонгүгийг өдөж хоргоосоор байгаад заримдаа уйлуулчихдаг шүү.

- Ахаа! Би одоо тэгж уйлахаа больчихсон шдээ!!?

- Би байгаа тулдаа л наадуул чинь чамайг зүгээр байлгадаг байхгүй юу! Тэрнээс чамайг ганцааранг чинь үлдээвэл алаад идчихнэ шд.

Жин яг л ээж шиг үглэх аж.

- Автобус хөдөллөө шүү. Хурдан суугаарай.

- Хусог минь хоол ундаа сайн идэж байгаарай. Ахынхаа онигоог сонсож уураа гаргадаг байсан хүн одоо яадаг юм байгаа юм. Ямартай ч happy байгаарай гэсээр автобусанд суухад Юнги ардаас нь орилов.

- Хөөе! Надад захиж хэлэх юм байхгүй юм уу? гэхэд Жин эргэж харан инээмсэглээд

- Чи энэ хэд дундаасаа хамгийн аятайхан хүн шиг хүн нь шүү дээ. Амархан даарч ханиад хүрдэг хүн ханиадаа эдгээхээ л бод гэсээр Юнги рүү нэг юм шидчихэв. Түүнийг нь харвал гар дулаацуулагч байлаа.

7-1=7Donde viven las historias. Descúbrelo ahora