Blue

1.9K 158 12
                                    

Миний нэрийг Марк гэдэг.

Тийм ээ, би бол Марк. Уг нь ч миний насны хүүхэд өөрийгөө танилцуулахдаа үүнээс илүү хэлэх зүйлтэй байх ёстой л доо. Гэхдээ би өөрийнхөө талаар хамгийн сайн мэдэх зүйлээ л хэлж байгаа минь энэ.

Нэрийг минь Марк гэдэг. Бас би энэ жил арван долоон настай.

Өөрийгөө танилцуулахдаа ихэнхи хүмүүс эелдгээр инээмсэглэдэг байх, тийм үү? Мэдээж шүү дээ. Харин би инээмсэглэхгүй. Хүмүүст өөрийгөө танилцуулах хэрэг гарвал би лав инээхгүй ээ, чадахгүй. Харин хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхийн оронд жинхэнэ шоовдор шиг төв царайлж, тэнд уригдаж ирсэндээ огтоосоо ч талархаагүй хүйтэн төрх тодруулах болно. Яг үүнийг л маш сайн хийж чадна гэдгээ мэдэж байна.

- Чамайг ирвэл би их баярлана шүү.

Хэн нэгний амнаас яаж, бас юуны тулд ийм үгс гардгийг мэдэхгүй ч энэ өгүүлбэр бол миний ойрын хэдэн жилд сонссон хамгийн эелдэг зүйл бөгөөд яагаад ч юм надад үүнийг хэлсэн охины тухай би хичээл тарснаас хойш бодож бодох зуураа өмхийрсөн ногоо цэвэрлэж байлаа.

Би бол Марк Ли бас би шоовдор.

Өнөөдөр уригдсан үдэшлэг минь төрсөн өдрийн баяр. Шовдрууд урилага авдаггүй юм. Надад тохиогоод байгаа энэ хачирхалтай учир явдал намайг тун содон төрлийн шоовдор гэдгийг л баталж буй хэрэг байх.

Надад урилага өгсөн тэр охины талаар үнэндээ надад мэдэх зүйл бараг байхгүй л дээ. Яахав мэдээж өөрөөсөө бүрэн уйдсан өрөвдөлтэй амьтан болхынхоо хувьд би түүнийг өөрөөсөө илүү мэднэ. Түүнийг Чэён гэдэг. Зальжин нүд, уруулынх нь зүүн доод талд байрлах их хөөрхөн мэнгэтэй, ангид шилжиж ирээд ганцхан сар болсон тайрмал үстэй охин. Чеёны тухай өөр нэгэн тун этгээд баримт бол тэр надад их сайн ханддаг. Хэн ч шоовдорт сайн хандах ёсгүй шүү дээ. Шоовдрыг шоовдорлох л учиртай.

Уг нь ч өнөөдөр уригдаж очих тэр газар зургаан настай байхаасаа таних ангийнхан маань байгаагийн хувьд өөрийгөө танилцуулах хэрэг гарахгүй байх гэж их найдаж байгаа боловч юмыг яаж мэдхэв. Бэлтгэл хэзээ ч илүүдэхгүй шүү дээ. Магадгүй өвөө хочит И Тэюун босч ирээд "Хаанаас гараад ирсэн азгүй амьтан"
болохыг минь асуувал би түүнд өөртэй нь 12 жил сурсан азгүй амьтан болохоо сануулаад нүүрэн дундуур нь ганц сайн буулгаж авах завшаан тохиохыг үгүйсгэхгүй.

Тэюун бага байхын л сүр бадраах дуртай хүүхэд байж. Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй охинд бид бага ангид хоёулаа сайн байсан юм. Харин охин түүнээс илүү надад талтай байсан учир тэр надад их дургүй байлаа. Ямартай ч хэрэв өнөөдөр ямар нэг зүйл буруугаар иргэвэл бадрангуй үзэлт Тэюунаас болох магадлал өндөр байна.

Нагац эгчдээ үдэшлэгт уригдсан болохоо хэлж, мөнгө хэрэгтэй эсэхийг асуухдаа үнэхээр баярт явж буйд минь эргэлзсэн харцыг нь өөр дээрээ мэдэрсээр татгалзаад, оронд нь дахиж идэхгүй ногоогоо авахгүй байхыг түүнээс хүсч шүлгийн дэвтрээ авахаар өрөөндөө орлоо. Аавын хуучин хүрмийг өмссөн минь хэрдээ л гоёж гангалсан минь тэр. Тухгүй санагдсан ч гэсэн чухал шаардлагатай байсан учир би өөрийгөө бараг анх удаа тольдож эцэст нь нэг юм гэрээсээ гарав.

Халаасанд минь тэмтрэгдэх дэвтэртээ өдөрхөн бичиж дуусаад ягаан өнгийн цаасанд хуулж хавчуулсан шүлгийн мөртүүдийг бодох төдийд хацар шатах шиг болох ч төрсөн өдөрт гар хоосон очих шиг эвгүй зүйл байхгүй тул тэсэх л хэрэгтэй.

Үдэшлэг болох байшингийн зүг алхах зуурт хөл минь нэг бол хөнгөрч, нэг бол хүндрэн удаан хугацаанд мэдрэгдээгүй, байдаг гэдгийг нь ч мартах дөхсөн догдлох мэдрэмжинд бүрэн автаж толгой дээр минь цэлийх цэнхэр тэнгэрийг харж явахдаа би бараг л инээмсэглэж байв.

Миний нэрийг Марк гэдэг. Бас би бол үдэшлэгт уригдсан шоовдор хөвгүүн.

ТЭНГЭР ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ?/ДУУССАН/Where stories live. Discover now