1. Memories & Dreams

55 5 0
                                    

" И Тэмин. Шинэ үеийн суут загвар зохион бүтээгч !.. "

" Охид хөвгүүдийн шүтээн болж буй И овогт "

" Дөнгөж 27хан настай загварын ертөнцийн хаан "

" Дэлхийд нэр нь цуурайтаж байгаа залуу загвар зохион бүтээгч И Тэмин "

" Загварын суут ухаантан Тэмин "

" И Тэмин компанийхаа түүхэн дэх хамгийн залуу, шилдэг ерөнхий захирал уу? "

                          ※ ※ ※

Үүлэн дундуур хөөрөн нисэх том хувийн онгоцонд нүдэнд дулаахан, тас хар үстэй, зөрж өнгөрсөн болгон эргэж хармаар төгс мэдрэмжтэйгээр хувцасласан царайлаг залуу оргилуун дарс шимэнгээ олон нийтийн сүлжээнд өөрийнх нь талаар тавигдсан нийтлэлийг уншиж сууна.

Тасралтгүй урмын үгээр магтсан өгүүлбэрүүд болон галзуурах шахаж буй сэтгэгдэлүүдийг харах тусам түүний нүүрэнд инээмсэглэл тодорно. Залуугийн инээмсэглэл бол баярлаж хөөрсөн, аз жаргалд умбаж буй бус харин ч эсрэгээрээ өөдөөс нь харж зогсох юм бол нуруугаар чинь хүйтэн хөлс дааж, хамаг шар үс босом тийм л эвгүй инээмсэглэл байсан юм.

Тийм ээ, тэр бол нийтлэлүүд дээр дурдсанчлан шиг суут загвар зохион бүтээгч, Өмнөд Солонгосын нэрийг дэлхийд гаргаж байгаа хүн.
Тэмин үүнийгээ хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ...

Гар утсаа доош тавиад залуухан И овогт өөртөө шивнэн :

- 'Аав аа, та намайг харж байна уу?
Таны тэгж их компаниа өвлүүлж өгөхийг хүсэхгүй байсан хүү чинь яаж амжилтанд хүрч байгааг мэдэхгүй байна гэж үү дээ? Та харах хэрэгтэй байсан юм' гэж хэлээд нүдээ анин, сандалныхаа түшлэгийг наллаа.

                           ※ ※ ※

Тэмин 3 жилийн өмнө эцгийнхээ тийм ч том биш хувцас загварын компанийг өвлөж авсан юм. Түүний аав нь бүхэл амьдралынхаа тал хугацааг энэ бизнесд зориулсан ч олигтой зүйл болоогүй билээ. Гэвч компаний хувь тавилан Тэминийг захиралын суудалд сууснаас хойш орвонгоороо өөрчлөгдөж эхэлсэн юм. Бага багаар илүү тансаг, өндөр барилга руу нүүн орж, олон олон алдартай чадварлаг ажилчидтай болон, хамгийн үзэсгэлэнтэй, халуухан загвар өмсөгчид Тэминий мэдэлд байдаг ажээ. И брэнд Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй, хамгийн загварлаг нь ба чанараараа хэнийг ч дагуулдаггүй болсон нь зөвхөн Тэминий төрөлхийн авьяас чадвар, өвөрмөц сэтгэлгээний ач гавьяа л байлаа.

CRIMINALWhere stories live. Discover now