ядуу гүнж

15 1 0
                                    

Сөүл хотын зэрэгцээ орших хоёр сургууль...

Эдгээр сургуулиар л хүмүүсийн амьдралыг баян , ядуу гэж хуваадаг юм шиг.

Ядуусын хорооллын жижигхэн байшинд нар манддагаараа мандаж, өдрийг эхлүүлнэ.

Архины шил хөглөрсөн байшингийн мухрын өрөөнөөс хэзээний энэ бүхэнд дассан охин багахан цусны толбо болсон дүрэмт хувцастайгаа, толины урд очин үсээ гараараа самнаад хуурамч ч гэсэн сэтгэл татам инээмсэглэлээ тодруулсаар гарлаа.

"Тийм ээ би амьсгалж, бас амьдарч байна энэ л байхад хангалттай тийм биш гэж үү."

Гэхдээ энэ ядуу зүдүй амьдралд минь ганцхан сайн найз бий.

Бидний зэрэг,зиндаа,амьдрах орчин,хүмүүжил бүгд өөрч гэсэн тэр надад маш сайн ханддаг үнэхээр сахиусан тэнгэр шиг охин.

Өдөр бүр л хардаг зураглал.

Нурж унах гэж байгаа балгас шиг сургууль мөн зэргэлдээ орших долоон давхар алтаар бүрсэн үү гэлтэй гялалзсан шилэн сургууль.

"Одоо яалтай ч билээ энэ зэрэгтэй сурж байгаадаа баяртай байна..."

Төр нь хаясан ч бор ходоодоо залгуулахаар өдөр шөнөгүй сууж бидэнд ажилладаг багш нар хаа нэг таарна. Нүднийх нь доогуур хөх зураас татаж,хувцас нь халтардсан ч үүнийг тоож анхаархаасаа хэдийн өнгөрсөн бололтой.

Эхний цаг байсан ч сүүлийн цаг болсон ч гэсэн ямар ч ялгаагүй угаасаа бид хичээж сураад өндөр оноотой төгслөөч ямарч их сургууль хүлээж авахгүй.

Яагаад гэвэл мөнгөгүй, ядуу яагаад ч төлбөрөө төлж дийлэхгүй гэдгийг мэддэг учираас.
Угасаа гайгүй айлын хүүхдүүд хэзээ ч манай сургуульд сурахгүй шүү дээ энд зөвхөн эцэг эхгүй, байнга хүчирхийлэлд өртдөг, сохор зоосгүй хүүхдүүд л сурдаг...

Яахав ядаж л бүрэн дунд боловсролтой төгсөнө.
Тэгээд зарим нь биеэ үнэлэгч зарим нь хар ажилчин гэсэн замаар л алхана.

Түрүүнээс хойш бодсон бодолоо цэгцэлхээр шийдэн цонхруу харахад хэдхэнэ алхамаар хэмжигдэх хажуу сургуулийн цонхоор Мисү харж байлаа.

"Пак Мисү тиймээ миний цор ганц найз сахиусан тэнгэр шиг нэг нь"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 29, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Secret RelationshipWhere stories live. Discover now