Хэрвээ чамд өнгөрснөө өөрчлөх боломж олдвол яах вэ? Өнгөрсөнд хийсэн тэр жижигхэн зүйлээ өөрчилвөл бүх зүйл сайхан болох юм шиг санагдаж байсан уу? Миний бичиж буй энэ өгүүллэг энгийн нэгэн түүх биш. Тара гэх арван наймхан настай охин өнгөрсөнд хийсэн алдаагаа засахыг хүснэ. Түүний энэ хүсэл биелж өнгөрсөн нь тэр чигтээ өөрчлөгдөх ажээ. Өнгөрсөн өөрчлөгдөхөд одоо ч өөрчлөгдөх учиртай.... Туулаагүй өнгөрсөн нь Тарагийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол??? Уншсан хүнд бодит хэрнээ хэтэрхий хийсвэр Хол хэрнээ хэтэрхий ойрхон Дулаан хэрнээ тэсгэм хүйтэн мэдрэмж төрүүлэх болов уу.... ------------------------------------- Уг бичвэр нь фэнфик биш бөгөөд 100 хувь зохиолчийн төсөөлөл мэдрэмжээр бичигдсэн оюуны өмч болно.