Би бусдаас өөр... юугаараа гэж үү бүх юмаараа хэн нэгнийг эрэмдэглэх эсүүл цус харах миний сэтгэл санааг тайвшруулдаг. Багадаа хийлгэсэн мэс заслын ачаар би гаж нэгэн болчихсон. Тэд надад мэдээ алдуулагч хийхээ мартаад хагалгаа хийчихсэн учраас би өвдөлт бас надад хийж байгаа хагалгааг мэдэрсэн. Зүсэлт бүрийг нь мэдэрсэн гэхдээ тэднийг эсэргүүцэж мэдээ алдуулагч хийгээч гэж гуйх хүсэл төрөөгүй яагаад гэвэл надад таалагдсан учраас... өвдөлт эхлээд намайг зовоосон боловч сүүлдээ надад нэг сайхан мэдрэмжийг мэдрүүлсэн. Тэр өдрөөс хойш би тэр мэдрэмжийг мэдрэхийг тулд өөрийгөө зүсэж бас өвдөхийг хүсдэг болчихсон... бас тэрнээс хойш би мэс заслын эмч болж хэн нэгнийг миний мэдэрсэн сайхан зүйлийг мэдрээсэй гэж хүсэх болсон. Ганцаараа ийм сайхан зүйлийг мэдрэх чинь шударга бус зүйл биздээ...