Хэсэг 10

1K 130 3
                                    

Захиралын нүд дэлбэрэх нь шахам томрон миний бичиг баримтыг үзээд

"Чи төгсөх анги байж сургуулиа орхиж байгаа юмуу!?"

Би толгой дохин инээмсэглээд "Таны чихэнд зүүгдээстэй хонх тасрах гэж байхад зүгээр л явуул л даа!" Хэмээн шүдээ зуусаар хэлтэл тэр толгой дохин миний хүсэлтийг уншиж эхэллээ. Харин Инү багш чимээгүй надруу ширтэнэ.

"Шалтгаан уйдаад гэнэ үү? Хёмин чи галзуурчихаа юу!?"

Би халаасанд байх тамхиа гаргаж ирэн асаагаад урт амьсгаагаар сорон түүнлүү үлээн
"Намайг үлдээмээр байгаа юмуу!?" Гэтэл тэр хурдхан шиг л цаас бал авах нь тэр. Би ч ёжтой инээн зогсож байтал Инү багш гарт байх тамхыг минь аван газар дэвсээд

"Энэ чинь тоглоом биш!"

Тэр их л уурласан бололтой... Аххх аймар уурлах юмаа!

Би ч толгой дохин түүнлүү инээмсэглээд "Би тоглоомонд дургүй"

Захирал Инү багшийн гарнаас татан

"Хэрэггүй ээ багшаа.. Хёмин хүссэн л бол хийж байж санаа нь амардаг хүүхэд! Тийм болохоор зүгээр орхичих!"

Гэтэл Инү багш ширээн дээр байх тестийг авчран гарт минь атгуулаад

"Шалгалтаа өг!"

Чадахгүй гээд гараад явчихмаар байгаа ч тэр үнэхээр их ууртай харагдаж байгаа нь намайг бага зэрэг шаналгаж чадаж байх шиг...

"Угаасаа унах шалтгалт өгмөөргүй байна!"

Тэр хэлсэн үгийг минь тоолгүй намайг хөтлөн захирлын ширээнд суулган гарт бал бариулчихаад

"Хэрвээ чи шалгалтаа өгөхгүй бол би бас хариуцлагаа хүлээж эндээс явья."

Тэр үнэхээр итгэмээргүй хүмүүжилтэй биш гэжүү? Хааяаа түүнийг яагаад ийм зарчимч байдгыг нь хэзээ ч гайхаад олохгүй биз!

Захирал бидэнлүү ширтэн чимээгүй зогсоно. Би ч дуртай дургүй тестийг аван бөглөж эхлэсээр эцэст нь нэг юм дуусан балаа хажууд нь хүчтэй тавин

"Шууд унагаачих надад хамаагүй болохоор!" Гэчихээд тэндээс гаран шууд л ангируу орвол тэд ч шалгалтаа дууссан бололтой гуниглах нь гуниглаж баярлах нь баярлаж байгаа харагдав. Залуу насны гайхалтай нас болох ахлах ангид сурч байсан энэ цаг хугацаа үнэхээр л дурсамж үлдээж чадах юмдаа.

"Өнөөдөр ангиараа кино үзэцгээе!" Гэсээр ангийн дарга сэтгэл нь хөөрсөн бололтой бүх л хүүхдийг уриалан орилоно. Сүүлийн удаа л юм чинь болохгүй юм байхгүй биз!

*Mi Tesøro° Where stories live. Discover now