Last part!!!

199 16 9
                                    

Ухаан ормогц чих шууд л дүнгэнэн, толгой аймшигтай өвдөхөөс гадна хамрын өвчин дух руу орон шархиран хатгуулна. Нүдээ нээж ч чадахгүй бүрэлзүүлэн цавчилсаар эргэн тойрноо харлаа. Сүүлд харсан газар хэвээр байх агаад одоог хэрнэ бороо орсоор л байв. Гагцхүү Жимин сэрчихсэн хажууд хогын сав налан өвдгөө сулхан тэврэн сууна.

Түүний байдлыг удаанаар ажиглан ширтвээс харц ямар ч очгүйгээс гадна цөхөрсөн харагдана. Анх удаа харж буй түүний гундсан нүдийг үзээд ийм ихээр өөрийгөө үзэн ядаж байсангүй. Ээжийгээ өөд болоход ч ингэж гуниглаж байгаагүй атал одоо өөрийгөө хэдэн мянга дахин үзэн ядаж бүх зүйл утга учраа алдчихсан юм шиг дэндүү ихээр гутарна.

Дээш өндийн суух гэтэл хэвлий хэсэгт хэтэрхий их өвдөлт ирснээс болоод бага зэрэг ёолбол Жимин хий хоосноор гөлөрсөн харцаа над руу шилжүүлэн хүчээр инээмсэглэхчээ аядаж амаа жимийн уруулныхаа шархыг хөндөлгүйгээр мушилзлаа.

-Сэрчихсэн үү?

-Тиймээ, би хэр удаан ухаангүй хэвтсэн бэ?

Жимин гүнзгий амьсгаа аван санаа алдаж одоог хэр нь анхныг шигээ хүчтэй орох аадар бороог ширтэж

-Мэдэхгүй юм даа Тэхён, намайг сэргэхэд чи ухаангүй байсан гэхдээ тийм ч удаагүй байх гэсээр газар хэвтэх шүхрийн зүг хараагаа тусгав. Түүний хажууд мөнгийг минь дээрэмдэж ухаан алдтал гөвшсөн залуусын гутлын мөр харагдана.

Бидний яг дээрээс дэлгүүрийн жижигхэн асар тусах бөгөөд үүний ачаар үйл лайны бороонд азаар норолгүй үлджээ.

Өндийн босоод Жимины дэргэд суун мөрөөр нь тэврэх гэтэл Жимин удаанаар нүд рүү минь хүйт даатал ширтэн удалгүй харцаа буулган гараа бороонд норгохоор тэнгэр өөд сунгалаа.

Түүний гарыг яаран атгаж аваад гайхан харвал Жимин толгойгоо гудайлган инээх нь тэр. Шоолох мэт хачин инээдийг нь үзээд өмнө нь догдолдог байсан шиг инээхийг хүссэн ч энэ энгийн нэг зүйл байсангүй. Тун итгэл муутай мушилзалт болон өөрийгөө өрөвдөх шалдаа буун доройтсон өөрсдийгөө шоолох хөхрөлт байсан юм.

-Анх намайг гараа гаргахад бас чи ингэж татаж байснаа санаж байна уу? гэсээр дурсамж сэтлэх бөгөөд хормын төдийн тэр үедээ эргээд оччихсон юм шиг санагдана.

-Тиймээ анхны чинь хийсэн тэнэг бөгөөд сүүлд хийх чиний тэнэг үйлдэл гэсээр гарыг нь атган аваад цээжиндээ наахад

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now