Special 3. Төгс

1K 183 15
                                    

Жонгүгийн ухаан бусдаас өөр. Тэр хүнд юу гэж хэлэх, ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо сайн мэддэг. Бусад шиг өөрийн ухаангүй аашилдаггүй ба түүнийг үзэн ядагчид ч өөлөх гээд муулж чаддаггүй.

Хэрэв нүдэн дээр нь ийм үйл гаргавал шударга байхын тулд нөгөө хүнийхээ ч өө сэвийг нэг бүрчлэн хэлээд нулимстай цааш явуулдаг.

Тийм учир хүүхдүүд хэсэгтээ л түүний орон зайд халдахгүй байсан юм. Гэтэл энэ өдөр шинэ хүүхэд Тэхён өөрийн дураараа аашилж, бодлогогүй үг хэлсэн нь Жонгүгт шинэ зүйл мэт санагдав.

"Яагаад инээгээд байгаа юм?"

Юнги түүнээс лавлан асуухад Жонгүг толгой сэгсэрлээ.

"Юу ч биш дээ. Зүгээр л тэр сурагчийг бодсон юм. Өөрийнхөө хэлсэн зүйлээ өөрөө ойлгож байсан болов уу?"

Өдрийн турш дотроо жиг жуг хийн хааяа инээд алдаад байсан учир нь ердөө нэг сурагчийн талаар байсан болохоор Юнги толгой сэгсрээд эргэн суудалдаа суух аж.

"Ингэж байгаад дурлачихвал дахиад л тэнэгтэж өгнө дөө"

Өмнөх удаад Жонгүгийг хайртай залуу нь тоогоогүйн улмаас олон хоног хүнтэй юм яриагүй бөгөөд эхийгээ алдсан аятай жүжиглэсээр байсан нь хүүхдүүдийн гайхшралыг төрүүлсэн юм. Удалгүй Юнги түүнийг зодно хэмээн сүрдүүлсний ачаар Жонгүг эргэн хэвийн байдалдаа орсон.

"Яасан хүн гэхээрээ өөрийг нь аварсан биш доромжилсон хүнд сайн болдог байна аа. Өмнөх нь бас л ийм байсан. Ёстой нэг. Дахиж хүнтэй уулзуулмааргүй юм байна"

Юнги хажууд нь үглэсээр явахад Жонгүг одоо ч инээмсэглэлээ барьж дийлэхгүй хэвээр алхана.

"Чамайг мууллаа гээд сайн гэсэн үг биш шүү дээ. Аах. Хэзээ чамд буруугаар ойлгуулдаг хүн заяана даа. Хөөрхий"

○○○

"Би гуйж байна шүү дээ. Үнэхээр очмооргүй байна"

Тэхёнд загинуулсаар урлаг заал зүглэх Намжүүн хошуугаа унжуулсан харагдана.

"Чиний ачаар дахиж түүнийг харах нүүргүй болчихсон учраас хариугаа өөрийн биеэр өгч дээ.."

Тэд Жонгүгийн байгаа газар луу явах бөгөөд Намжүүн өөрийн үгээр Тэхёныг буруу ойлголтоос гаргах юм.

•Love In The Castle• |✔︎|Where stories live. Discover now