Ep15. 保護術 2 - Хамгаалах жицү 2 ба эрэлттэй бараа Лэви Хэичөү

466 67 5
                                    

~•°•~

Сүүлийн цагийн хонх дугарлаа. Сурагчид анги ангиасаа гарч, нэг хэсэг нь гэр лүүгээ яарч, зарим нь найзуудаараа хөгжилдөхөөр явж, бас өөр нэг хэсэг нь унтаа царайлсаар өнөөдрийн клуб рүүгээ алхана.

Миний хувьд хайртай залууд минь дурласан хөвгүүнд сэтгэлээ илчлэхэд нь туслах хэрэгтэй болсон учир шинээр байгуулагдсан сургуулийн LGBT зөвлөлийн өрөө рүү Шиномияа күнтэй хамт итгэл муутайхан алхаж явна. Бид чинь их яриа нийлдэг, бие биедээ зааж зөвлөх зүйл байвал санаа зоволгүй хэлчихдэг сайн найз, эгч дүүсийн харилцаатай хүмүүс байсан билээ. Гэтэл одоо бидний дунд нам гүм байдал буцахаасаа өнгөрөн нэгэнт ноёрхжээ.
Түүний цэвэрхэн цагаан нүүрэнд багахан улаан туяа туссан нь дурласан хүний царай яг мөн байна. Би Лэвиг хараад догдолдог шиг тэр ч бас Лэвиг хараад догдолдог. Би эмэгтэй, тэр эрэгтэй. Гэсэн ч Шиномияа күн надаас хавь илүү царайлаг гэж би л хувьдаа бодном. Энэ бол яах аргагүй санаа зовох асуудал мөн! Өдийг хүртэл хамт байхдаа Лэвиг охинтой дотно харилцаж, үерхэж, хайрлалцаж явсныг нь би лав харсангүй. Ийм хүн эрэгтэй хүн сонирхдог байх магадлал хараал идсэн өндөр шүү дээ!

Явсаар LGBT зөвлөл гэсэн хаягтай өрөөний гадна ирлээ. Юу ч бодолгүй хаалгыг нээн дотогш орвол хэдэн сурагчдаас гадна таньдаг царай угтах нь тэр.

"Нишина-сан"

"И-Ино-сан энд юу хийж явдаг билээ?"

Нишинагийн хацар яг л Шиномияа күнтэй адил улайжээ. Бага зэрэг гайхаж сандран ийн асуухад нь би гэнэт ухаан сийлэн Нишинагийн чихэнд хамгаалах жицү дугаар хоёрын тухай шивнээд чөтгөрийн инээмсэглэл тодруулан холдоход тэр над руу харснаа Шиномияа күн рүү харцаа шилжүүлэн санаа алдав.

• • •

"Хэичөү!"

Спорт заалны үүдээр шагайн нүдээрээ хамгийн түрүүнд Лэвиг хайж олоод нэрийг нь дуудахад тэр над руу тоож харсан ч үгүй пүүзээ солин сууна. Сонсоогүй байх боломжгүй ч намайг тоох ч бас боломжгүй гэдгийг мэддэг болохоор гомдсон ч үгүй урьдын адил хачиг шиг наалдахаар Лэвигийн зүг инээд алдан алхана. Ийм үйлдэл гаргах бардам зангаа уландаа гишгэсэн хөөрхийлөлтэй охин чинь зөвхөн би л байна шүү дээ.

Санаа зовох зүйлгүйгээр Шиномияа күнг Нишина санд даатгаж үлдээгээд би өөрөө сагсны клубтээ ирээд буй нь энэ юм.
Бэлтгэл аль хэдийн эхэлсэн байх агаад удахгүй болох сургуулийн сагсны тэмцээнд орж, тэргүүн байрыг эзлэхдээ улайрсан Vorpal Sword-ийнхон шаргуу бэлтгэл хийж буй дүр зураг тодхон үзэгдэнэ. Сэлгээнд сууж буй Лэвигийн хажууд очиж суух гэтэл надаас өрсөн vorpal sword-ийн дасгалжуулагч Рико Аида гэх охин түрүүлээд суучихлаа. Миний мэдэхээр түүн шиг сайн дасгалжуулагч тэмцээн дөхсөн байгаа энэ үед тайван сууж байх ёсгүй санагдана.
Дургүй хүрсэн ч шарандаа Лэвигийн нөгөө талд нь очиж суугаад Рико руу үг хаяхаар шийдлээ.

「Cmpltd」MeoW || Levi x YouWhere stories live. Discover now