ХОРСОЖ БАЙНА!

101 18 8
                                    

Нийтдээ 80 жилийн түүхтэй MUSICTOWN-ыг байгуулсан Жанн овогтын тэргүүн Чүэ Пансог ноёны дэлхийд мэндэлсэн өдрийг тохиолдуулан Liobary Castle-даа үдэшлэг тэмдэглэхээр үе үеийн солонгосын тэргүүнүүд цуглараад байна.
Энд тэнд уран баримал хаа нэг харагдаж, томоос том хурц гэрлийн бүрхүүл танхимыг тэр чигт нь гэрэлтүүлнэ. Тайзны голд инээмсэглэн зогсох, зөөлөн агаад эрхэмсэг харцтай, зальжин инээмсэглэлээрээ өөрийгөө чимсэн, ганган хээнцэр хувцас нь энгийн нэгэн хүнтэй зиндаа огт нийлэхээргүй 40 эргэм насны эр хоолойгоо бага зэрэг засан яриагаа эхлэв. "Өнөөдрийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. MUSICTOWN бий болоод аль хэдийн 80 жилийг ардаа үдэж байна. Гашуудлын бус тэнгэрт байгаа өвөг дээдсэдээ хүндлэл үзүүлэн, баярлах гэж энд цугларсан тул санаа зоволтгүй сайхан хөгжилдөөрэй." хэмээн зүүн гартаа байсан хундагаа дээш өргөлөө. Зочид түүний гадаад төрх болон ярьж буй ярианаас нь хүчирхэг бас халдашгүй нэгэн гэдгийг нь мэдэж авах шиг, ам амандаа ямар нэгэн зүйл шивнэж түүнийг даган хундагаа өргөнө. Тайзнаас буухад нь сонгодог хөгжим эгшиглэн, албан ёсоор үдэшлэг эхлэв.

Энэ бүхнийг хөндлөнгөөс харах би өөрт ногдсон ажлаа чимээгүйхэн хийсээр зогсож байлаа. Зочдын хэрэглэж, өмсөж, зүүж байгаа хувцас хунар гэж насаараа хөдөлмөрлөөд олохооргүй их мөнгөөр хэмжигдэх аж. Хий дэмий өөрийнхөө амьдралыг бодож хоосорсон хундага, идээд хаясан зуушнуудыг цэгцлээд, Liobary-Castle-д байгаа бүх инээмсэглэн зогсох хүмүүсийг нүд салгалгүй харж байв. Тэдний энэ их өв хөрөнгө, аз жаргал, инээд хөөр нь анхнаасаа өөрсдийнх нь байгаагүй гэдгийг мэдэх хоёрхон хүний нэг нь би.
Бодолдоо дарагдаж байх хооронд зохион байгуулагч хажууд минь ирж зогсоод "Гурав дугаар ширээний дарс дууссан байгааг чи ер нь харж байна уу? Ажиллаа ойлгохгүй байгаа хэрэг үү! Айн" гэсээр зандрахад урдаас нь олон долоон юм ярьсангүй бөхийгөөд хий гэсэн ажлыг нь хийхээр бэлдээд тавьчихсан дарснуудыг авч ширээрүү хөдлөв.
Хажууханд зогсож байсан тансаг хувцас хунар, үнэт эдлэлээр гоёсон эмэгтэй харцыг минь яахын араггүй булаана, ангайн мэлтийж зогсохдоо зохион байгуулагчийн ширүүн үгэнд яаран хөдөлтөл гутлын үдээс тайлагдсан бололтой хөл минь тэнцвэрээ алдаж хормын төдийд л гарт байсан олон дарснууд агаарт хөөргөн, хэн нэгний орилох дуу чихийг минь дүүргэх нь тэр. Хүчтэй унасан би босох хэцүү байсан ч тарьж хаясан хэргээ залруулахын тулд хурдхан шиг газраас хөндийрөн ууртай харцаар намайг барьж идэх шахах залуу бүсгүйг харлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 20, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

--MUSICTOWN-- /뮤직 타운/ MGLWhere stories live. Discover now