Хэсэг 14

878 139 12
                                    

Баригдчихсан.. үгүй ээ занганд орчихлоо.. Яагаад энэ зүйлийг эрт мэдээгүйгээ одоо хүртэл гайхаж байна... Тэр миний яриаг хэзээнээс эхэлж сонссон бол? Миний нууц зургууд... бас утасны чагнах төхөөрөмж.. тэр үнэхээр галзуу юм байна!

"Тэюун. Бид ярилцаж дуусаагүй байна!"

Жэхён түүний гарыг түлхэх бөгөөд би ч хурдхан гэгч нь Жэхёноос татан толгой сэгсэрлээ. Яг одоо Тэюуны толгойд юу эргэлдэж байгааг хэн ч мэдэхгүй. Тэр үргэлж л хэн нэгний хийхгүй үйлдлийг төлөвлөөд байж байдаг. Түүнээс юу ч гарч чадна гэдгийг би л хамгийн ихээр мэдэх учраас Жэхёнд ямар ч муу зүйл хийлгэхгүйг хичээх хэрэгтэй... Ядаж л тэр надаас болж зовох ямар ч эрхгүй хүн.

Багш багуудыг нэг нэгээр нь самбарт гаргах бөгөөд удалгүй бидний ээлж болон Тэюун ч цуг самбарын өмнө очин зогслоо.

"Тэгэхээр манай баг хамтдаа ярилцаж байгаад" гэтэл Жэхёны яриаг Тэюун таслан урагш нэг алхснаа

"Сэтгэл гутрал гэж ямар чөтгөрөө яриад байгаа юм? Арчаагүй сул дорой болохоороо л сэтгэл гутралд орж байгаа юм! Хаа! Яаж түүнээсээ гарах вэ гэсэн үү? Амиа хорлооочдээ!"

Жэхён түүний цамцнаас татан хойш болготол багш санаа алдан толгой сэгсрээд

"Та нар үүнийгээ баг гэж бодоод байгаа юмуу? Бүтэхгүй нь Хичээлийн дараа үлдэж асуугдаарай" гэж хэлэхтэй зэрэгцэн Тэюун хаалга хүчтэй саван гарах нь тэр.. Би ч түүний араас эргэлзэлгүй гүйх бөгөөд түүний хормойноос татан

"Тэюун ярилцья" гэтэл тэр надруу эргэж харвал тэр инээсэн хэрнээ хөмсөг нь зангидаатай байв..

"Хэзээнээс миний яриаг сонссон юм!" Гэтэл тэр мөрөө хавчин

"Тэр чинь миний асуудал!"

"Наадах чинь хууль бус хэрэг гэж мэдэх үү?" Гэтэл тэр амаа даран инээгээд

"Тэгээд надад ямар хамаатай гэж? Чи хүн алвал л хамаатай баймаар байх юм!"

Тэр намайг үл тоон утасаа гаргаж ирэх бөгөөд би ч хурдхан гэгч нь түүний утсыг булааж аван газар шидээд халааснаасаа өөрийнхөө утсыг гаргаж ирэн мөн адил газар хүчтэй шидэн дээрээс нь хэд хэд дэвслэтэл тэр цамцнаас минь татан

"Битгий миний уурын хязгаарыг хүргээрэй!"

Би түүний гарыг цохин "Би чамд хүн алж өгөх өртэй болохоос өөр өр байхгүй шүү!"

Гэсээр эргэж харан алхтал тэр санаа алдан

" Тэгвэл би хэнийг ч алсан би чамд өргүй шүү!"

Psychopath Where stories live. Discover now