1. Даваа гараг

42 9 34
                                    

Хүүхэд бужигналдсан, өнгө өнгийн тоглоомнууд газраар хөглөрсөн газар бол "мон" цэцэрлэг. Тэр тусмаа эрэгтэй багш нартай "Бэбэ бүлгэм". Энд өглөөнөөс орой хүртэл уйдах завгүй өрнөдөг.

Хөөцөлдөн гүйж байсан Жүхон болон Минхёг нар хүүхдүүд дундаас хамгийн чимээ ихтэй нь юм. Тэд даваа гаригийн өглөө орж ирмэгцээ л бие биенээ хөөн гүйж байх ба бусад нь ч хувцсаа солин ар араасаа орж ирэх аж.

Хусог бол хамгийн сайн цаг баримталдаг хүү бөгөөд томоотой дуулгавартай өхөөрдөм жаал. Эртлэн ирчихээд бусдыгаа ирэхэд тосоод хүлээгээд сууж байдаг нь бүр ч өхөөрдөм.

...

Тэрээр хүүхдүүд дундаас хамгийн удаан хөдөлгөөнтэй харагддаг Хёнвон гэх хүүг хүлээн сууж байна. Дөнгөж л орноос нь шууд авч ирсэн ээж аав нь даллахад Хёнвон зүүдэндээ шахуу хариу даллан хоцроно.

-За Вони~~~ Бусад дээрээ очьё гэсээр Хусог хүүгийн толгойг илэхэд Хёнвоны бие тулгуур үгүй найгаж гарав. Тэгснээ амандаа

-Унтлагын цаг хэзээ болох вэ? гэх нь тэр.

Харин тэр үеэр газар пид хийн юм унах дуугаар цэцэрлэгийн багш нар болох Кихён Хёну нар ухасхийн дуу гарсан зүгт ирвэл Минхёг газар гараа бариад ёолж байлаа.

-Минхёг-а? Зүгээр үү?

-....

Шүд зуун тэвчих Минхёг жижиг биендээ баймааргүй тэвчээртэй хүү юмсанж. Чанга залуу болох мөрөөдөлтэй.

-Өвдөж байна уу? Алив харъя гэсээр гарыг нь зөөлөн илэх Кихён Минхёгийг аргадах ба өнөөх нь уйлахгүй хэмээн уруул нь өмөлзөн, нүдэндээ нулимстай хэрнэ

-Надад шинэ гар хэрэгтэй гэв.

Гарыг нь барьж суусан Кихён ч шууд л

-Гар шинээр авдаггүй юм гэчихээд босговол Минхёг удаа ч үгүй цоглог төрхөндөө орчихов. Түүний анхаарал нэг зүйлдээ барагтаа бол 3 минутаас илүү төвлөрөх нь ховор. Олон зүйлийг зэрэг хийх нь түүний авьяасуудын нэг.

...

Аз болж хөнгөн унасан тул хэдхэн хормын дараа цоо эрүүл гүйх Минхёгийн гүйлтэнд шал доргин чимээ ороход бусад нь ч уйдах завгүй тус тусдаа ажил ихтэй холхилдож гарав.

Хүүхдүүдийн өглөөний унднаас эхлээд үдийн болон оройн цайг мэргэжлийн тогооч нар бүхий л шаардлагын дагуу яг таг биелүүлдэг бол харшлах зүйлийг харин Кихён андахгүй тогтоон сануулдаг нь тэдэнд бүх анхаарлаа хандуулдаг гэдгийн тод жишээ.

🛎️ Дин Дон 514 🛎️Where stories live. Discover now