21. Жирэмсэн

405 57 1
                                    

Чи намайг ойлгосонгүй гээд
Би чамайг орхисонгүй

-Ари-

Жиминийг өөртөө авахыг хүснэ. Түүнээр хайрлуулахыг хүснэ.

Хүн хайртай хүнээрээ хайрлуулах нь тийм буруу зүйл үү?

Би зүгээр л дурласан нэгэн.

Бусдын адилаар л дурласан.

Нэг харсан ажил тарах цаг болчихсон байна.

Жимин дахиад л клубд байгаа байхдаа.

Надад гомдох дургүйцэх эрх байхгүй.

Үүдээр гарж байтал ажилчид маань намайг харан шивнэлдэцгээх аж.

Бодвол нарийн бичгээ уургалсан, айл гэр үймүүлсэн, завхай эм, янхан гэж байгаа биз.

Бусдын бодолд үл хамааран би түүнийг хайрлах нь ямар их гайхамшиг вэ?

Алтан халбаг зууж өссөн надад дутагдах гачигдах зүйл үгүй юмсан.

Бүх зүйл надад өөрөө ирдэг байхад.

Би Жиминийг л ганцхан авж чадаагүй.

Арга тасран бүхий л бардам зангаа хаяан түүний өмнө өвдөг сөгдсөн.

Тэгээд ч би авж чадсан юм болов уу?

Ойрын хэдэн өдөр хоолонд бол үнэхээр муу байна.

Сэтгэл санаа тогтворгүй байгаагаас үүдсэн байж болох л юм.

Жиминийг залгах үед нь эхэндээ үнэхээр баярлаж байсан ч яг үнэндээ намайг санасандаа залгаагүй зүгээр л Ружэгийн бэлгийг л авж өгөхийг гуйсан.

Би чинь хэн билээ дээ. Иймэрхүү зүйлд толгой гудайж гунихгүй.

Туслахаа дуудан эмэгтэй хүнд тохирсон гитар мөн ямар ч хамаагүй торт авахыг даалгав.

Цаг харсан 6 цаг.

Эмнэлэгт очоод хэдэн шинжилгээ өгчихдөг юм бил үү?

Шинжилгээнүүдийнхээ хариуг хүлээх зуураа хажуудаа суух хосыг ажиглалаа.

Эмэгтэй нь маш том гэдэстэй үнэхээр өхөөрдөм харагдана.

Нөхөр нь үргэлж түүнээс юу хэрэгтэйг нь асууж халамжлана.

Энэ эмэгтэй ямар азтай байна вэ?

Өөрийнх нь хайртай хүн өөрийг нь хайрладаг байна гэдэг энэ дэлхий дээр байж болох хамгийн сайхан зүйлүүдийн нэнг байх тийм үү?

Жимин бид хоёр хэзээ нэгэн өдөр ингээд.......
боломжгүй шүү дээ.

Жимин хэзээ ч намайг ингэхгүй.

𝐆𝐎𝐍𝐄 |✓|Where stories live. Discover now