8. Чоно, туулай

115 20 3
                                    


Хөх өнгийн ил зуухны хажууд бахархалтай нь аргагүй гартаа сумгүй буу эргүүлэн суух тэр залуу.

Үл ялиг инээмсэглэснээ гартаа барих цусан дарсандаа хахах шахам ууж сууна.
Хүмүүсийн айдсанд шунасан аймшигт нэгэн.

Шидэт толиндоо хүмүүний цөхрөлийг харан баясан суух түүнд үүнээс илүү жаргал байсангүй. Зөөлөн зөөлөн алхалсаар улаан өнгийн хаалгатай өрөөний зүг урт хар нөмрөгөө сэвэлзүүлсээр бариулыг эргүүлсэн яваад орчихов.

.
.
.

Хэн ч байхгүй мэт орших хав харанхуй сүрлэг цайзад дөрвөн хүн юу ч хэлж, юу ч хийхгүй нүдээ тас анисаар бодолд автана.

Хэдхэн хормын өмнө нүднийхээ урд ахиад нэг хүн нас нөгчихийг харсан нь хангалттай галзуурах шалтгаан биз.

Лилигийн нүдэнд их л гуниг хурсан байх ба сөөнгө хоолойгоор: Биднийг амьд гарч чадна гэж бодож байна уу?

Түүний гэнэт ийнхүү дуугарсанд ялимгүй цочсон Сувон зөөлнөөр толгойгоо сэгсэрхэд Жонгүг нүдээ аниастай чигт нь: Тайвширах цаг өгчихвөл... Би заавал арга олох болно.

Хару Лилигийн гарнаас чанга атган зориг өгөхийг хичээх ч бүтэлтэй болох шинж алга мэт.

Гүн санаа алдсаар Жонгүг босоод хувцасаа янзаллаа. Бодож байсан аймшигт бодлоо толгойгоо сэгсрэн арчаад бүгдэд нь хандаж: Би баруун жигүүрийн хэдэн өрөөг үлдээчихсэн байгаа. Тэднийг шалгах хэрэгтэй. Зүгээр суугаад байвал цаг алгасаад дараагийн үе эхэлчихнэ.

Жонгүгийн араас Сувон үсээ боосоор даган өнөөх өрөөнүүдийн үүдэнд ирлээ.

Нэг өрөөг сонгон ороход тэнд дүүрэн буу, сум, сүх, хөрөө байх нь тэр. Ангийн өрөө бололтой ханан дээр нь буга, согооны толгой, шалан дээр нь баавгайн арьс хэвтэнэ.

Жонгүг шууд л сүхийг нь шүүрч, үүдний хаалга руу гүйж ирээд хамаг чадлаараа эвдлэхийг оролдов. Гэвч хаалга төмрөөр хийгдээ юу гэлтэй юу ч өөрчлөгдсөнгүй.

Сүхээ газар шидээд ангийн өрөө лүү ахин гүйв. Тэнд байсан бүхнийг л туршиж үзсэний эцэст Жонгүг орилсоор газар уналаа.

Сувон энэ бүхнийг харж тэсэлгүй зоригоо чангалан өөр нэг өрөөний хаалгыг онгойлгон ороход өрөөний голд гоёмсог төгөлдөр хуур тоосонд дарагдан байх ба түүний дээр нэгэн бор ном дэлгээстэй Сувоныг дуудна.

Iɴᴛᴏ Tʜᴇ Wᴏᴏᴅs |ᴊᴊᴋ ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now