Eight

473 73 15
                                    

"Яаж байгаа юм чи муу!"

"Чи яг манай ахыг эргүүлэх юм шиг санагдаад ахыгаа хамгаалсан юм"

"Тэглээ гээд үерхдэг гэж хэлээд байхдаа яадаг юм"

"Яахав дээ биднийг үерхдэг гэж боддог хүний тоо л нэгээр нэмэгдлээ"

Хүн яг гоё убагаа сургуулиа төгсөж байгаад хулгайлаад ч хамаагүй авч сууна гээд бодчихсон байхад энэ муу Сүбин хамаг төлөвлөгөө нураагаад хаячихлаа. 

Бэлтгэл дээр Сүбинийг харахаар дургүй хүрээд болсонгүй. Ядаж байхад энэ багш хүртэл бид хоёрыг үерхэж байгаа гээд бодчихсон хамт сунгалт хийлгэж мийлгээд тэгсэнээ "Манай Тэхи одоо найз бандитай болсон юм чинь эмэгтэйлэг болох байхаа" ч гэх шиг.

Би ямар эмэгтэйлэггүй дээ яачихсан юм.

"Хайрын шувуухайнууд түрүүлээд яв яв" багш нөгөө хэдэд кимбаб авч өгнө гэсэнээ Сүбин бид хоёрыг болохоор хөөгөөд байгаа юмуу хаашай юм.

Одоо бүр ад үзэж байх шив. Энэ багш одоо хоёр кимбабны мөнгөндөө горойгоод байгаа юм байхдаа.

Жийлгүүлчихээд ямар хамт явна гээд гүрийгээд байлтай биш гэж бодоод шарандаа Сүбинийг дагуулж гарч ирээд одоо гэр лүүгээ алхаж явна даа.

"Чи өлсөхөөрөө бүр нэг аймар болчих юмаа"

"Чимээгүй явахгүй бол чамайг ч алаад идчихэж магадгүй шүү"

"Хоёулаа хоол авч идэх үү?"

"Би чамайг чимээгүй бай гээд байна...Юу сая хоол идье гэсэн үү?"

Өнөөдрөөс Чүэ Сүбин миний дургүй хүмүүсийн жагсаалтаас албан ёсоор хасагдлаа. Ингээд хоол унданд даагаад хөөрхөнтөөд байвал юу гэж муухай аашлаад байхав дээ эртхэн л аваад өгчихгүй зүгээр.

Амралтын өдөр гэсэн шиг сайхан унтаж байгаад сэртэл манай гурав хэдийнээ босчихсон хоолоо идээд сууж байлаа.

"Охин хүүхэд байж яасан их унтдаг юм" энэ ээж ёстой нэг үглэхгүй өдөр гэж байхгүй шүү.

"Их унтахад хүйс ямар хамаатай юм. Энэ чинь ялгаварлан гадуурхалт шүү"

"Олон юм яриад байлгүй нүүр гараа угаачихаад тэр боогоод тавьчихсан байгаа юмыг хажуу байшингын залууд өгчихөөд ир"

"Сынчол ахад уу?"

"Тиймээ ганцаараа амьдардаг эрэгтэй хүн хоол унд муутай л байдаг байлгүй"

Сынчол ахынд орох гэж байхад би юу гэж дургүй байхав. Хурдхан нүүр гараа угааж хоолоо идчихээд арай нэг гайгүй эмэгтэйлэг гэсэн хувцасаа өмсөөд хурдхан гэрээс гарлаа.

Хонх дараад бүхэл бүтэн нэг минут болж байхад хүн гарч ирэх шинж алга. Угаасаа хүн хүлээх дургүй болохоор хаалгыг нь яг балбах гэж байтал ашгүй нэг юм онгойв.

Гэхдээ миний гоё уба биш цээж нүцгэн Сүбин намайг угтав.

Тэгсэнээ намайг хараад эртээдийнх шигээ цээж мээжээ дараад бараг орилох нь ээ "Хөөш миний уба хаана байна" Сүбинийг давж гэрийг нь нэг харчихаад асуухад өнөөх чинь хаалганыхаа ардуур ороод зогсчихов.

"Сынчол ах байхгүй ээ найзуудтайгаа гарсан"

"Арай ч дээ"

"Юу вэ яах гээд байгаа юм?" нэгэнт Сүбин гэртээ ганцаараа юм чинь гэрийг нь сонирхохоор тэрнийг түлхэсээр орлоо.

Дээрэмчин ороод ирчихсэн аятай юунд ч битгий хүрээрэй яг наанаа хөдөлгөөнгүй сууж бай гээд үглэж үглэж нэг юм цамцаа өмсөхөөр Сүбинийг өрөө лүүгээ орсон хойгуур нь яаж зүгээр байхав Сынчол ахын өрөөнд оров.

Бүр яг миний  сонирхол шүү энэ хүн. Өрөө нь эмх замбараагүй, хөшиг нь хаалттай. Эмх цэгцтэй байвал харин ч уйтгартай биздээ.

"Чи одоо эрэгтэй юм байж өрөө мөрөөгөө жоохон буулгаж сүйтгэ л дээ" ахын өрөөнөөс гараад замаараа Сүбиний өрөө рүү шагайвал юу вэ бараг эмээ өвөөгийн гэрээс цэвэрхэн байдаг наасан.

"Би чамайг хөдөлгөөнгүй сууж бай гэж хэлсэн биздээ"

"Наадах чинь харин миний ганц чадахгүй юм байгаа юм л даа"

"Нэртэйгээр нь би бүгдийг чадна гээд хэлчихээч"

"Угаасаа чадах юм чинь"

"Томорч байх шив"

"Намайг басаад байгаа юмуу?"

"Тийм л их бүгдийг чадаад байдаг юм бол намайг үнсчих"

"Чадах юм чинь"

Сүбин муу нусгай янз үзээд байсан болохоор нь шарандаа очоод үнсчихлээ. Тэгсэн харин түлхэж мүлхээд алцагнаад байхаар нь бүр хүзүүдэж авч байгаад үнсээд хаясөөн байхгүй.

За тэр үнсэх ч яахав дүүрч гол нь бид хоёрыг тэгээд эвгүй байдалтай зогсож байсан чинь хүн ороод ирсэн. Уруул амаа салгаад хоёулаа хаалга руу ангайгаад харсан чинь мань хүн харин "Аав, ээж" гэж авдаг юмдаа.

Хоёр талд дөрвүүлээ бүр нэг гацалтанд орчихсон зогсож байгаад ямартай ч Сүбин бид хоёр бие биенээсээ саллаа. Бид хоёр саллаа ч гэж дээ чухамдаа бол би л Сүбинийг тэвэрчихсэн байсан гараа авсан юм л даа.

"Хөөе нээрэнгээсээ танай аав ээж чинь юмуу?" Сүбинд ойртож зогсоод чихэнд нь шивнэвэл өнөөх чинь "Чи ч асуудалд орлоо доо" гээд өөдөөс сонин харав.




____


Unji munji aaji baaji~

◇ATEEN1◇  CSB  |Дууссан|Where stories live. Discover now