𝟎𝟗 | 𝐄𝐧𝐝 𝐨𝐟 𝐥𝐨𝐯𝐞

299 33 9
                                    

"Хунт нуурын гол дүр солигдож удаан хугацаанд тайзнаа гараагүй И Анна гол дүрийг бүтээхээр болжээ..." өглөөний найман цагтай уралдан зурагтын чимээ гэрээр дүүрэн хадахад өглөөний цай бэлдэн зогссон Аннагийн ээж гартаа атгасан хутгаа алдах шахав.

"Бурхан минь" Аннагийн ээж сонссон зүйлдээ итгэж ядан зогсож байхад Анна түүний бэлхүүсээр нь гараа оруулан тэврэхдээ "Балет надаас хэзээ ч холдохгүй нь бололтой" гэж амандаа бувтнах шахам хэлчхээд ялимгүй санаа алдалтын хойноос "Орой уулзацгаая" гэх нь тэр.

Анна ээжийнхээ бэлдэж өгсөн өглөөний цайнаас зөвхөн хачиртай талхыг амандаа зуун гадуур хүрмээ яаравчлан өмссөөр гадагш гарлаа.

Цаг агаарын мэдээнд бороотой гэсэн байсан ч тэнгэр урьд өмнө нь хэзээ ийм байлаа гэлтэй цагаан цаасан дээр цэнхэр өнгийн будаг асгачихсан мэт тийм л цэлмэг байх бөгөөд Анна тэнгэрийн зүг удтал ширтсэнийхээ эцэст хачиртай талхныхаа хамтаар арай ядан барьж гарч ирсэн шүхэр рүүгээ энэ удаад хөмсгөө зангидан харав. Тэгээд тэр амандаа "Бороог үзэн ядаж байна" хэмээн аяархан шивнэх ажээ.

"Анна?" Аннаг гэрээсээ холгүйхэн байрлах автобусны буудал дээр балетын үндсэн байрлалыг авах гэж хичээн зогсож байхад түүний нэрийг хэн нэгэн дуудсанаар тэр хийж байснаа зогсоон хажуу тийш харлаа. Анна түүний царайг хармагцаа хөмсгөө ялимгүй зангидаж "Би чамайг дуудаагүй Жонгүг" хэмээн хэлэхдээ хүнд гэгч нь санаа алдах нь тэр. Жонгүг Аннатай муудалцсан тэр өдрөөс хойш анх удаа тэр Аннатай уулзахаар ирсэн нь энэ байлаа.

Жонгүг хар өнгийн савхин хүрмээ тайлж мотоциклынхоо суудал дээр тавьж үлдээгээд Аннагийн хажууд ирж суухдаа "Би чамтай ярилцах гэсэн юм" гэж болгоомжлонгуй хэлэхэд нь Анна ахин нэг санаа алдалтын хойноос "Юуны талаар" хэмээн аяархнаар хэлснээ Жонгүгийг ам нээж амжаагүй байхад нь "Миний мөрөөдлийг ахиад үгүй хийх талаар уу?" гэхэд Жонгүг дэмий л түүний хөл рүү ширтэхээс өөр зүйл хийж чадсангүй.

Жонгүг энэ удаад Аннагийн жижигхэн гэхэд хэтэрхий жижигхэн хөл рүү ширтсээр "Намайг уучлаарай" гэдэг хоёрхон үгийг хэзээ мөдгүй урсах нулимсаа тэвчин байж хэлэхтэй нь зэрэгцэн автобус урд болон хойд хаалгаа нээсээр тэдний урд ирэн зогслоо. Анна минут хиртээ Жонгүгийн хажууд суусан ч юу ч хэлэлгүй түүний дэргэдээс босож автобусны жолооч ахтай мэндэлсээр автобусанд сууж харагдана.

Аннаг сургуульдаа ирэхэд Жонгүг байсангүй. Автобусны жирийн хурд мотоциклын жирийн хурд хоёрыг харьцуулаад бодоход Жонгүг аль хэдийн ирчихсэн байх ёстой ч түүний ирээгүй байгаа нь Жонгүг өнөөдөр хичээлдээ ирэхгүйг илтгэнэ. Анна дэмий л хажуу талынхаа хоосон суудал руу ширтэн хэдэнтээ санаа алдаж балетаас илүү хайрласан хүн нь өөрийг нь ингэтэл өвтгөж байгаад итгэж ядна.

Le SmeraldoWhere stories live. Discover now