5.

2K 261 23
                                    

"Тэр минийх..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Яг одоо бүгдээрээ боль!"

    Намайг чангаар орилоход Намжүн Тэхёны цамцнаас зуурахаа больж, харин Тэхён инээд алдсаар цус гарчихсан уруулаа долоох аж. Газраар нэг түрүүхэн л тал талаас минь бүчиж байсан залуус ёолон хэвтэх нь намайг алмайрахад хүргээд байсан юм.

Тэд их олуулаа байсан шүү дээ.

Харин Тэхён ганцаараа...
   
     Яаж тэр вэ?

     Би удаан гэгч нь алхсаар харцаараа бие, биенээ идэх шахах тэдний дэргэд очоод Тэхёны уруулрвал хажуу талдаа шалбарчихсан байх нь тэр.

Новш гэж...

"Тэгэхээр... Намжүн. Дараагийн удаа дахиад ийм зүйл болвол чи миний сургуульд сурахгүй шүү. Ойлгов уу?"

     Ийн хэлчхээд түүнийг Тэхёны урдаас түлхэн холдуулвал Намжүн над руу муухай харах аж.

Жаахан л хүлээчих...

"Тэхён... Явцгаая..."

***

"Чи яаж чадсан юм?"

   Эхний хэдэн хором би түүнд санаа зовсноосоо болоод галзуурах дөхсөн.

Ойлгомжтой шүү дээ.

Тэхён тэднийг дийлэхгүй. Гэтэл намайг нүдээ аниад нээхэд Тэхён бүгдийг нь цохиж байсан.

"Та л намайг ийм болгосон. Аа... Өвдөж байна. Зөөлхөн л дөө."

    Түүний уруулны шалбархайг цэвэрлэх над руу тэр хамаг хошуугаа унжуулан байж хараад "Өвдөөд байхад..." гэхэд би санаа алдав.

"Яах гэж томчуудын хэрэгт ордог юм?"

"Том гэнэ шүү. Нэг л насны зөрөөтэй биз дээ?"

    Гэхдээ Тэхёны хувьд том шүү дээ.

"Ойлголоо. Уучлаарай. Надаас л боллоо."

200 DAYS || KTH [Completed]Where stories live. Discover now