9.

67 13 0
                                    


()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()()(

Хотын гудмаар гуйвсаар алхах залуу. Гуниг минь алга болчихоосой гэсэн багахан итгэл тээн, алхсаар явна. Сонссон зүйлдээ ч итгээгүй тэрээр бодлоо цэгцлэх гэж хар ус хоолойруугаа гулгуулсан нь энэ.
Хотын гэрэл тод ч чухам тэрхүү хүүд л хэтэрхий бүдэг байв.
Арай хийж гэртээ орч ирэн хувцасаа үүдэнд үлдээчихээд өрөөнийхөө зүг дайвалзана. Хаалгаа онгойлгон орж ирээд юу юугүй орлуугаа шургалаа.

Тун удалгүй ямар нэг зүйл мэдрэх шиг болов.
Хүн бололтой хашхираад эхэллээ.
Хүн амьтан сонсохоос өмнө ашгүй амыг нь таглаад амжлаа. Миний өрөөнд юу хийж байгаа юм бол?

Зза хамаагүйдээ гэсээр нүдээ анилаа.
Одоо зүгээр л бүх зүйлийг мартаад тайван баймаар байна. Тэр эргээд харчихлаа, одоо л танихтайгаа болж байна. Тэр байна. Юна

YUNA'S POV

ЖЭЙ? Юу хийж байгаа юм бол өрөө нь хажууд байхад? Энд байж болохгүй юмсан.

Би: Чи энд юу хийж...

ТҮГ...
ТҮГ...
ТҮГ...

ТЭВЭРЧИХЛЭЭ!
.
.
.
БУРХАН МИНЬ ТЭВЭРЧИХЛЭЭ!

Жэй түүний бэлхүүсээр нь гараа оруулаад түүнийг ороон тэвэрлээ.
Хэлэх ч үггүй болж таг гацаж орхисон тэрээр нүдээ бүлтийлгэн дэмий л хана гөлрөн хэвтэнэ. Толгой доторх нь хов хоосон бодож байгаа зүйл ч үгүй зүгээр л хий хоосон.
Арай гэж ухаан орохтойгоо болж Жэй рүү эргэж хараад...

Би: Ч-чи юу хийгээд б-босохгүй юм уу?

Жэй: Түр л ингээд хэвтчих... гуйя

Нилээн сааралтсан хоолойгоор гунигтайхан түүнд хэлэхэд тэр дорно түүнийг гунигтай байгааг мэдэж болохоор байлаа. Яагаад ч юм би дахиж хөдлөөгүй үг ч хэлээгүй. Яагаад?

Тун удалгүй энэ дулаахан тухтай мэдрэмж аль алинд нь түгэж, нэг л мэдхэд тайван амгалан нойрсоцгоов.

~
~
~

Өглөөний наранд нүд гялбасаар арай ядан орноосоо бослоо. Хажууд нь Жэй тайван гэгч нь нойрсож байлаа. Түүнийг өрөөрүүгээ яв гэж хэлмээр байсан ч ичсэндээ ч юмуу? Эсвэл үнэхээр бөх гэгч нь унтаж байгаа түүнийг хараад чадсангүй.
Нарыг хархад эрт боссон маань мэдэгдэж байлаа. Хурдхан шиг босоод ажилаа хийж эхэллээ. Мэдээж өрөөрүүгээ орж болохгүй угаасаа унтаж чадахгүй болохоор ажилаа хийгээд дуусгачих хэрэгтэй гэж бодсон юм л даа.

~My complicated choice~Where stories live. Discover now