1

12 1 0
                                    

Би муу охин....
Бор зүрхээрээ явж байгаад гэнэтхэн л муу хүн болчих гээд байдаг муу охин.

Аав ээжийгээ хөдөлмөрлөж байгааг мэдсээр байж өдөржингөө утсаараа юм үзэж инээдэг би муу охин.

Хичээлээ хий ирээдүйдээ санаа зов гэхэд нь наанаа за гэж хэлчихээд цаанаа мартчихдаг би муу охин.

Дүү нартаа анхаарал тавь гэхэд нь ойлголоо гэчихээд дүү нартаа хэдхэн өдөр л анхаарал тавиад өөртөө анхаардаг би муу охин.

Ирээдүй минь сүйрэх гэж байгааг мэдсээр байж өөр зүйлсийг анхаарч өөрийгөө сүйтгэж байгаа би муу охин.

Энэ бүгдийгээ мэдэж орой бүр өөрийгөө үзэн ядаж уйлдаг би муу охин.

Үхмээр санагдаж байгаа ч үхэх үед өвдөх байхдаа гэж боддог би муу охин

Юу ч биш дээ гээд бүх зүйлийг орхих гэж оролддог би муу охин

Өөрийгөө үзэн ядаад байгаа мөртлөө юу ч хийж эхлэхгүй байгаа би муу охин.

Эцэст нь аав ээжийгээ зовоож байгаа ч тэднийгээ алдахаас айдаг
БИ МУУ ОХИН

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 17, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🌌RANDOM 🌌Where stories live. Discover now