6

487 59 4
                                    

Хисын- Хүний сэтгэлээр тоглоод сайхан байна уу?
Сонхүн- Юу вэ? Чи гэнэт яагаад байгаа юм.
Хисын- Мина гийн тухай ярьж байна. Чам шиг хүн ч хэзээ ч засрахгүй юм аа
Сонхүн- Аанн.. Тэгэхээр чи Мина д сайн байх нь ээ?
Хисын- Эхлээд миний асуултанд хариулах ёстой юм биш үү?
Сонхүн- Хөөе би тэрнээр тоглоно уу байна уу чамд ямар ч хамаагүй за! (Сонхүн илүү үг хэлэлгүй шуудхан алхаад явчихлаа.) Гэтэл араас нь:
Хисын- за яахав.. Би Мина д сайн.. Одоо ойлгосон бол түүнээс холхон шиг бай!
Сонхүн- (Тас хийтэл хөхрөнө) Ямар хачирхалтай юм бэ?! Дуугай хүний доотох нойтон гэгчээр. Чи гэхдээ их дажгүй залуу л даа. Даанч... Уучлаарай..Чиний Мина надад илүү сайн шдээ.

(Хисын түүнийг заамдан авлаа...Ууртай харц нь Сонхүнийг зүсэх гэж байгаа аятай л байх аж..)
Хисын- Чи итгэлтэй байна уу?  Хоёулаа зүгээр шалгаад үзчих юмуу?
Сонхүн- бүр зуууун хувь. Өө яанаа нээрээ нэг юм хэлхээ мартчиж. Наад цамц тавьчихгүй юу! Уучлаарай гэхдээ энэ үг чамайг гонсойлгох байх л даа. Гэхдээ би ч бас Мина д сайн. Тэгэхээр энд нэг хүн илүүдээд байна даа тиймээ?..

(Сонхүн бүхнийг тэр л үед ойлгосон юм.. Хисын Мина хоёрын дунд гарцаагүй  нэг зүйл байсан гэдгийг.. Өмнө нь ч бас ийм зүйл болж байсан юмсан..Сонхүний хувьд энэ бүх зүйл нэг л танил санагдаад явчихав)

Сонхүн ангидаа буцаад орж ирлээ. Мина өөдөөс нь нүүр дүүрэн инээмсэглэчихсэн угтана.
Мина- Юу царай чинь яачихаав?
Сонхүн- Би яасан гэж?
Мина- Их л баяртай харагдаж байна даа? Ямар нэг гоё юм болоо юу?
Сонхүн- магадгүй ээ.. их л сонирхолтой юм болоод байх шиг бн..
Мина- Юу юм?? Хэл л дэээ

(Энэ үеэр Хисын ч бас ангид орж ирлээ. Мина Хисынийг орж ирсэнийг ч анзаархаа больсон байлаа..Харин Сонхүн Хисынийг анзааран харах зуураа Минагийн асуултанд хариулна..)
Сонхүн- Чи үнэндээ надад үнэхээр хөөрхөн санагддаг..
Мина- айнн??
Сонхүн- Зүгээр ч нэг сайн ханддаггүй юм шүү..  Чи бол.. Миний хувьд маш онцгой нэгэн..
Мина- юун гэнэт?
Сонхүн- энийг л хэлэх гэж байсан юм..(Мина руу ичингүйрэн инээмсэглэлээ.. Мина ч зүрх нь маш хүчтэй цохилно)

Хичээл тарахад Мина д тэр үгс нь огт санаанаас гарсангүй..Улаан бутарчихсан гэртээ харих зуураа бодно..

*Яг л надад сайн болчихсон юм байна даа..Одоо яанаа...*

Өглөө болоход Мина аз жаргалтай гэгч нь сэрэх нь тэр. Аяга кофе уух зуураа толгойд нь маш сайхан бодол орж ирсэн мэт үе үехэн инээмсэглэнэ.. Сурагчийн формоо өмсөж байхдаа ч бараг өөрийгөө тольддоггүй хүн тольний өмнө оччихоод удаан гэгч харж зогслоо..Тэгээд бодно..

*би одоо яагаад байна... Арай дурлачихаагүй биз дээ?..*

Сургуульруугаа итгэл дүүрэн ороход хүүхдүүд юу юм бүү мэд нэг зүйлийг олуулаа бүсэлчихээд зогсож байх нь тэр..
Мина найз дээрээ очин юу болоод байгааг лавлалаа.
Юүжин- чи сонсоогүй юмуу?
Мина- юуг вэ?
Юүжин- би чамайг Сонхүнтай аймар найз гэж бодсон шдээ?
Мина- Юу болсон юм? Сонхүн зүгээр үү?
Юүжин- юун зүгээр. Цаа чинь удаан хугацаанд хайрласан охиндоо тоогдоод өчигдрөөс үерхэж эхэлсэн гэсэн..

(Минагийн царай цонхийгоод л явчихлаа..Тэр Яг л ухаан алдах гэж байгаа аятай зогсох аж..)




Udaan hugatsaand alga bolsond uuchlaarai🙏 odoo gyls2 hesguudee oruulaad ene oguullegee duusganaa❤ taalagdsan bol comm vote💙💙

•complicated•  (Enhypen Mgl)Where stories live. Discover now