Piece XXXII

763 64 0
                                    

Жэн нүдээ нээхэд Крис түүн рүү ширтэж байлаа. Жэн ичэн хөнжилөөрөө нүүрээ нуухад Крис инээн түүний хөнжилыг доошлуулах аж.

Крис: яагаад ичээд байгаа юм? Урьд шөнө ичихгүй л байсан даа

Жэн: амаа тат

Крис: айчихлаа байна хэмээн Жэнийн хацар дээр үнсэн шүршүүрт орохоор орноосоо босов. Жэн өнгөрсөн шөнийн талаар бодох төдийд ичиж байлаа.

Тэд хөтлөлцсөөр гал тогоонд орж ирэн энэ удаад Жэн Крист өглөөний цай хийж өгөх аж. Жэн Крисын өвөр дээр суун түүнээр тоглож байхтай зэрэгцэн хаалга онгойх нь тэр.

Зүы: эзэнтээн-

Жэн Крис хоёрыг харсан Зүы том нүдлэх ба хэн хэн нь ийм зүйл болохыг төсөөлөөгүй тул цочирдох нь тэр.

...

Зүы: хэлэхгүй дээ амлаж байна. Харин ч та хоёрыг нийлсэнд баяртай байна

Жэн: баярлалаа Зүы. Бид дөнгөж эхлэж байгаа учраас хүмүүст хэлэхыг хүсээгүй юм. Тиймээс ойлгоорой

Крис: үргэлж итгэл даадгийг чинь мэдэх учраас санаа зовохгүй байна

Зүы: тэр мэдээж. Тэгвэл би өнөөдөртөө явья  даа. Та хоёр үргэжлүүлж болноо хэмээн жуумалзсаар тэднийг орхих нь тэр. Удалгүй Зүы харшаас гаран царай нь хувьсхийн өөрчлөгдөх нь тэр. Энэ таатай хувирал биш байлаа.

Жэн Крисын гэрээс гаран зочид буудалд ирэв. Тэгээд өрөөндөө орон хувцасаа солихтой зэрэгцэн түүний ээжээс дуудлага ирэх нь тэр.

Жэн: ээжээ

Ж/ээж: төрсөн өдрийн мэнд Жэн. Ээж нь охиндоо хайртай шүү. Чамайг ажил ихтэй байх гэж бодоод хоол болон бялуу хийгээд хаяг руу чинь явуулчихлаа. Ажлыхантайгаа хуваагаад идээрэй

Жэн: тэнгэр минь би мартчихсан байна шүү дээ. Баярлалаа ээжээ би удахгүй очноо

Ж/ээж: тэгээрэй

Жэн ээж ааваасаа хол амьдарснаас хойш бараг л төрсөн өдрөө тэмдэглэхээ больчихсон байсан. Хааяаа нэг Жэксонтой гадуур гарна. Зарим үед ажилтай байж таарна гэх мэт. Харин энэ жилийн төрсөн өдөр нь түүний хувьд сайхан байлаа. Тэр хайртай нэгэнтэйгээ учирсан. Ээжтэйгээ ч буцаад учраа олж эхлэсэн. Үд өнгөрч Жэний аав ч мөн түүнд мэнд хүргэсэн юм. Ээжийнхээ хийсэн хоол болон бялууг ажлыхантайгаа хамт идхээр тэднийг дуудхад тэд орж ирмэгцээ шууд л бухимдаж орхисон юм.

+Prisoner+Where stories live. Discover now