16

514 70 7
                                    

"Гэр рүү чинь хүргээд өгье" Тэр надад ийн хэлэхэд нь би дээш босов. Хүнд хаягдчихсан мэдрэмж ийм байдаг байх нь ээ. Хөгжилтэй л юм.

"Сожүн" би түүн рүү харахдаа ийн хэлэхэд тэр над руу харлаа.

"Чи эрлэгийн элч үү, Сахиусан тэнгэр үү" намайг ийн хэлэхэд тэр инээгээд "Юу яриад байгаа юм бэ Жиын" харин тийм юу яриад байгаа юм бол. Гэхдээ мэдэхийг хүссэн юм. Чамайг намайг улам л зовоох гэж ирсэн эрлэгийн элч үү, Зовлонгоос минь татаж гаргах гэсэн сахиусан тэнгэр үү гэдгийг.

Гэр рүү минь алхаж байхад тэр юу ч асуусангүй. Хааяа нэг өнгөрөх машины дуу гараад л анир чимээгүй.

"Хоёулаа болзох уу" эцэст нь би түүнээс ийн асуусан юм. Нэгэнд нь хаягдчихсан юм чинь нөгөөг нь ашиглах хэрэгтэй юм шиг байна.

Тэр над руу гайхаснаа "Тэхён яагаав"

"Новш гэж, Битгий тийм хогийн амьтныг дурс" түүнийг Тэхёнийг яаж мэдсэнийг мэдэхгүй ч зүгээр л одоо тэр нь надад нэг их хамаа алга.

"Салчихаа юу"

"Тийм ээ тийм салчихсан" дуугаа өндөрсгөхөд минь тэр зөөлхнөөр "Чи тэрэнтэй учраа олох хэрэгтэй байх"

Би нүдээ эргэлдүүлээд "Тэхёнд хаягдчихсан сайхан биш байна уу, Чи миний араас гүйгээд байсан биз дээ болзъё гээд"

Тэр надаас нүүр буруулав. Гайхалтай. Хоёр дахь залуудаа хаягдчихав уу даа.

"Жиын аа"

"Битгий нэрийг минь дуудаад бай" би ийн хэлчхээд түүнийг орхин явав. Миний бардам зан хааччихсан юм бол. Энэ үед л Тэхёнийг тоох ч үгүй босох хэрэгтэй байхад. Эргээд урьдийн адил муу охин болох хэрэгтэй юм сан.

Шөнийн 2 цаг. Тэхёнаас сураг байсангүй. Би түүнийг залгана гэж найдсаар л байх аж. Хөгийн юм.

Би утсаа буйдан руугаа шидчихээд халааснаасаа түрүүхэн авсан хайрцаг тамхиа гаргаж ирэв. Дотроос нь нэгийг аваад амандаа зуухад утас дуугарах нь тэр. Тэхён байгаасай.

Дугаарыг нь ч харалгүй авахад "Зүгээр үү"

"Чамд ямар хамаатай юм"

"Хэцүү байвал над дээр ирж болно шүү Жиын"

"Зайлж үз чамтай чамгүй амьдарчихна" Жиминий хэрэггүй яриаг сонсохыг хүсээгүй дээ утсаа таслаад буйдан руу гаа дахиад л шидэв.

Намайг тийм хямдхан амьтан гэж бодсон юм байх даа. Хөгийн амьтан чинь.

Тамхиа газар унагаачихсан болохоор газраас эргүүлэн авав. Тэгэхдээ ширээн доорх нэгэн хайрцгийг олж харав.

SmokerWhere stories live. Discover now