Нэгдүгээр хэсэг

21 0 0
                                    

"Ёнсо-яа!"

Гадаа намрын сэрүүн уур амьсгал хэдийн орсон учраас өдрийн жиндүүхэн цаг агаарт хамарных нь үзүүр бага зэрэг улайж, хүрэмнийхээ халаасанд гараа хийн сургуулийн хаалганы дэргэд өөрийг нь хүлээн зогсох найз охиныхоо зүг Жүнмён баяртайгаар даллан гүйсээр хүрч ирлээ.

"Мангар охин минь! Ангидаа хүлээж байгаарай гэж байхад гадаа юу хийж байгаа юм. Даарчихлаа шүү дээ." хэмээн санаа зовнингуй түүн рүү харсаар даарсан хоёр гарыг нь атгаад бүлээн амьсгалаараа үлээж өгөв.

"Чамайг ингэж удна гэж мэдээгүй юм аа. Тэгээд ч нэг их даараагүй ээ." хэмээн өөдөөс нь гэнэхэн инээмсэглэлээ тодруулах найз охиноо хараад эгдүү нь хүрсэндээ Жүнмён хацар дээр нь шоб хийтэл үнсээд авлаа. Түүний энэ гэнэтийн үйлдэлд догдлон басхүү ичсэндээ хүзүүгээрээ ороосон нэхмэл ороолт руугаа шигдэн инээмсэглэх найз охин нь түүнд яг одоо энэ хорвоогийн хамгийн эгдүүтэй нэгэн мэт санагдана.

"Даараагүй гэнэ шүү. Наад хамарныхаа үзүүрийг хар л даа. Рудольф шиг болчихсон байж." хэмээн шоолонгуй хэлээд "Явж халуун кофе ууцгаая!" хэмээн найз охиныхоо гарыг атган хүрэмнийхээ халаасанд хийгээд сургуулийн хаалгаар гарлаа. Ёнсо жаахан жиндэх төдийд л амархан улайчихдаг хамарнаасаа ичиж байсан ч найз хөвгүүндээ хөтлүүлэн алхах үеийн энэ догдлом мэдрэмж нь юу юунаас илүү давамгайлж байсан юм.

Хичээлээ тарчхаад хорвоогийн сонин хачин зүйлсийг ярилцан хөтлөлцөн алхах хос. Тэдний үерхэл энэ үедээ л хамгийн ариухан, хамгийн цагаахан байх ажээ. Хэн хэн нь анхны хайрын зах зухаас дөнгөж амтлан, хайр гээч зүйлийн хамгийн нандин мэдрэмжүүдийг бие биедээ өгч буй нь илт.

=========================

Өглөөний мэдээ: "Солонгосын хамгийн том энтэртайнмэнт компаниудын нэг болох SM энтэртайнмэнт Сөүлийн хамгийн шилдэг эмнэлгүүдийн нэг болох "Asan Medical"-ын хамгийн том хувьцаа эзэмшигч боллоо. Ингэснээр SM нь "Asan Medical"ын толгой компани болох бөгөөд цаашид уран бүтээлчдийнхээ эрүүл мэндийн бүхий л асуудлыг "Asan Medical"-д хариуцуулахаар болжээ."

--------------------------------------

"Со эмч ээ" хэмээх дуунаар эргэн харвал Жон эмч нааш ирж яваа харагдлаа. Тэрээр хүрч ирээд

"Та ч бас хурлын танхим руу явж байна уу?" хэмээн асуухад нь

"Тийм ээ. Ингэхэд юуны талаар хэлэлцэх болоод тасгийн эмч нарыг хүртэл дуудсан юм бол?" гэхэд

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 11, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MADE IN YOU /Ongoing/Where stories live. Discover now