Jᴜɴɢᴋᴏᴏᴋ?

848 80 52
                                    

     "Би энэ зургийг жинхэнэ гэж бодохгүй байна Наён" Хоёр цагийн турш Тэхёний танил болох Жонгүг гэгчийн оруулсан зургаас болж маргалдаж байсан тэд сая л тайвширсан бололтой Жүнэ гүнзгий амьсгал авч гаргахдаа ингэж хэлэхэд Наён түүний хэлсэн үгээс зугтах шиг мөрөө хавчаад "Жүнэ тэр надаар тоглоод л хаях болно" гэв.

     Жүнэ хэдэн секунд Наёны нүд рүү ширтэж байснаа "Чи түүнд татагдаад байгаа юм байна, тийм үү?" гэхэд Наён хөмсгөө байдгаар нь зангидаад "Хараал ид Жүнэ" гэсээр амандаа хараал урсгаж эхлэхэд нь Жүнэ үл ялиг инээмсэглээд "Би зүгээр л тоглож байна охин минь" гэх нь тэр.

     "Гэхдээ Наён тэр чамд үнэхээр дурласан гэдэгт би итгэлтэй байна"

     "Яагаад ийм итгэлтэй байгаа юм?"

     "Тэр чамайг харах гэж ирсэн ш дээ, сургууль дээр"

     "Тэгээд?"

     "Тэр өөр охидыг харах гэж л сургууль дээр нь очдоггүй юм Наён. Чи түүний хувьд өөр хүн"

      Бяцхан догдлол. Мянга мянган мэдрэмж хэсэг зуур мэдрэгдээд өнгөрдөг шиг. Жүнэгийн сүүлд хэлсэн өгүүлбэр Наёны дотор бяцхан догдлолыг бий болгосон юм. Зүрх нь хэмнэлээ алдан цохилж, энгэсэг түрхсэн хацар нь үл ялиг ягааран байх ажээ.

- : -


    "Жонгүг тэр миний зурваст хариу өгсөнгүй. Үнэхээр чиний хийсэн зурганаас болсон бол"

      "Тэр танд дуртай гэсэн үг" Жонгүг Тэхёний үгийг таслан ингэж хэлээд яг л таван настай жаал хүү шиг нүүр дүүрэн инээмсэглэхдээ шивээсээр дүүрэн харагдах баруун гараараа шилэн хүзүүгээ майжиж байх харагдана.

       "Би танд амлаж байна. Тэр танд сайн байх"

       Тэхён түүний дэггүйгээр инээмсэглэн хэлсэн үгийн хариуд "Үгүй л болов уу гэж айж байна" хэмээн өөртөө шивнэн хэлснээ одоо ч хариу өгөөгүй харагдах утасныхаа дэлгэцийг ахин нэг удаа шалган харлаа. Үнэхээр хариу байсангүй.

       "Ким Тэхён адгийн амьтан минь гаж донтон шиг зан гаргахаа больж үз" Тэхён ахин дахин утсаа шалгаж байснаа өөртөө ингэж хэлээд гартаа тас атган барьсан утсаа унтраагаад халааслаж байхад "Тэхён чиний ээлж" гэх хэн нэгэн эрэгтэйн хоолой хэдэн метрийн цаанаас сонсогдох ажээ.

- : -

your_ttae
(na0.yoon): Tae: Орой болчихжээ?

Mᴇᴍᴏʀɪᴇs ᴏғ ʜɪᴍWhere stories live. Discover now