03

352 54 4
                                    

Нэг сар...

Бодсоноос минь дажгүй гэж хэлэх байна.

Ямар нэгэн гадуурхалт бусдад болж байгааг би хараагүй.

Мөн түүнчлэн өөрөө ч мэдрээгүй.

Сонү бид хоёр уу?

Өөдгүй сонсогдож магадгүй ч түүнийг даалгавар гэе.

Би дааж авсан үүргээ сайн гүйцэлдүүлж байгаа.

Намайг хүргэж өгч бас авч байгаа учир тэр ийш тийш явж цагаа үрэхээ больсон.

Хичээлийн хувьд тэр ядаж л тэмдэглэл хийхийн тулд он сараа гарчиглаж ганц хоёр мөр бичдэг болсон.

Анх ирээд ч үнэн дээ гайхсан шүү.

Эгдүүтэй харсан болгон руугаа хамраа үрчийлгэн инээсээр анги даа орж ирээд хов хоосон дэвтэр тоомжиргүй гаргачихаад унтаад өгсөн энэ хөвгүүнийг...

Ямартай ч бид илүү дэвшилттэй байгаа.

Аз жаргалын вирус өөрөөр бас хамгийн айдаг хүн чинь байх боломжтой юу.

Би яг сарын өмнө үгүй гэх байлаа.

Гэвч одоо бол тийм гэе.

Сонү...

Энэ сургуулийг тэнгэр гэе л дээ

Энэ тэнгэрт хамгийн тод гэгдэх 7 бурхан од байдаг.

Бусад сурагчид бол зүгээр л олноороо оршдог түгээмэл одод.

Харин өнөөх гайхал 7 бурхан одод нь өөрсдийгөө тойруулан асар өндөр хан хирэмтэй.

Тэр бол энэ 7оддийн нэгэн оршихуй найзууд дундаа ч тэр бусад одод ч тэр аз жаргалыг түгээдэг аз жаргалын вирус энэ хочийг сонсоод би огтоос ч гайхаагүй яаж тэрний инээмсэглэлийг хараад хүн аз жаргалыг мэдрэхгүй байх юм.

Гэвч...

Бас өөрөөр тэр хирмийг улам бат мөн өндөр болгодог гол хүчэн зүйл.

Түүний эд зүйлс амьдрал ер нь түүнтэй хамааралтай байх болон хамааралтай зүйлсд санаатай болон санаандгүй хүрнэ гэдэг хар дарсан зүүдны эхлэл.

Би тэгж л сонссон.

Харин одоо түүний найзуудыг ярих уу үнэн дээ тэд бүгд царайлаг гэвч тэдэн дунд сэтгэлд нийцэж хөөрхөн санагдсан хүн 2 л бий.

И хысин болон
Пак сонхүн нар

Найзууд дундах нэршилээр бол тэд буга болон оцон шувуу.

Эгдүүтэй биш гэж үү тэд амьтадаар өөрсдийгөө хочилдог.

Сонү тэр үнэг.

Young mommyWhere stories live. Discover now