Арвандолоо.

352 55 7
                                    

Шинээр байрлах байр нь урьдынхаасаа ч илүү том илүү тансаг ажээ. Өөд өөдөөсөө харсан 2 тусдаа хаалга байх бөгөөд гишүүд 3+4 маягаар тусдаа айл болон амьдрах аж. Тэд түрүүлж ирсэн учир эхлэж өрөөгөө сонгох боломжтой байв. Жонгүг түүнийг дагуулан харж байсан учир Юнги бодох ч зүйл үгүй цөөн хүнтэй өрөөг сонголоо. Харин түүнийг сонголтоо хийж дуусмагц Жонгүг эсрэг талын байрнаас өрөө сонгов. Юнги түүнд гомдсонгүй. Яагаад гомдоно гэж? Тэд ямар харилцаатай болоод нэг нэгэндээ гомдох билээ. Харин ч тэд нэг гэрт орсон байхыг харвал нөгөө хэд нь ирээд гайхсанаасаа болж шоконд орох биз.

Нүүлгэлтийн компани тэдний ачааг зөөж байр луу нь оруулан тохижуулав. Мөн дэлгүүрээс бас бус зүйлс худалдан авч ирж 2 гэрт хуваан байрлууллаа. Өнөөдөр тэднийг гэртээ харьж болно гэж менежер хэлсэн ч тэд одоо гэр лүүгээ харьж болохгүй нөхцөл байдалд байгаа. Жонгүг менежерийн үгийг сонсоод машин луугаа алхахад Юнги араас нь дагав. Түүнд Жонгүгийн хаашаа явах нь хамаагүй л дээ. Харин тэр өөрийнхөө гэр лүү явахыг хүсэж байсан болохоор л түүнийг дагасан.

Хүссэнээрээ гэртээ очиж чаддаггүй. Арай гэж ганц удаа гарах зөвшөөрөл өгч байхад энэ боломжийг яаж алдахгүй байж болох билээ. Үргэлж түүнийг амжилтанд хүрэхгүй хэмээн адладаг байсан гэрийнхэндээ өөрийгөө ямар мундаг яваагаа гайхуулахыг хүссэн. Гэхдээ одоо бол гайхуулах хэмжээний биш л дээ.

Юнги түүний машинд зөвшөөрөлгүй орон суухад Жонгүг түүн рүү гайхсан нүдээр харав.

- Би гэртээ харимаар байна. Гэхдээ ийм байдалтай очиж чадахгүй болохоор.........

- Уучлаарай. Надад өөр хийх ажил байна. Жонгүг түүн лүү хараад хөмсөг зангидахад Юнги суудлынхаа бүсийг зүүгээд

- Хамаагүй ээ. Чиний ажлыг хийж дуусчихаад дараа нь манайх руу явж болно биздээ. Надад угаасаа чиний биетэй очих газар байхгүй гэж хэлэхдээ инээмсэглэв. Гэхдээ тэр инээмсэглэснийхээ дараа л өөрөө яагаад инээмсэглэснээ гайхан амаа дарав.

Жонгүг дуугүй л машинаа асаан давхисаар хотын төвийн клубийн гадаа машинаа зогсооход хамгаалагч гүйн ирээд

- Жон эрхэмээ. Түлхүүрээ өгчих гэснээ түүнийг жолоочийн суудал дээр сууж байгааг харахад Юнги(Жонгүг) түүнд түлхүүрээ өгөв.

- Энд бид юу хийх юм гэж Юнги буунгуутаа л түүнээс асуухад

- Ийм газар яах гэж ирдэг билээ. Хэрвээ эндээс өөрийн ухаантай гарвал би таны нэг хүслийг биелүүлий. Юу ч хамаагүй......... Жонгүг хөгжилтэйгөөр инээгээд түрүүлэн алхахад Юнги араас нь дагав.

Чи Бид 2 [Дууссан]Where stories live. Discover now