Your favourite place

155 18 0
                                    

Амьдралдаа анх удаа гол дүрийн эмэгтэй шиг нарны гэрэлд сэрж үзээд, баясгалантай нь аргагүй өөртөө өглөөний цай бэлдэж байтал хаалганы хонх дуугарав.

Дөнгөж сэрээд арзайж сэгсийсэн амьтан байгаа гэдгээ ч тоолгүй хаалгаа тайлтал өчигдөрийн царайлаг хөрш маань бас л малийгаад зогсож байв.

"Сайн уу? Дахиад л би байна" тэр ингэж хэлэх зууртаа дагзаа маажих ба үргэлжлүүлэн "Юу нөгөө...өнөөдөр амралтын өдөр болохоор би салхинд гарах гээд тэгээд ганцаараа явах жоохон эвгүй санагдаад боломжтой бол хамт явах уу гэж асуух гээд л" гэв.

Төгсөх курсын оюутанд амрах зав хаа байхав нэг сайхан агаарт гарч алжаалаа тайлаад авбал сайхан л байна.

Хэдий өчигдөрхөн танилцсан хэдий ч түүний тавьсан санал мөн тэр өөрөө ч надад таалагдаж байгаа болохоор татгалзах зүйлгүй түүнд зөвшөөрөөд хоёр цагийн дараа уулзахаар тохиров.

Түүнийг явуулчихаад хурдхан өглөөний цайгаа уун гарах бэлтгэлээ хангаж эхлэлээ.

Эхний хоёр уулзалтан дээрээ яг л нэг гэрийн авгай шиг байдалтай байсан болохоор гэрээс гарах хүртлээ тольдсоор байгаад таарав.

Яг гэрээс гарах гэж байтал ээж залган цэмбийчихсэн байгааг маань хараад "Хүүеэ миний охин чинь хаачих гэж байгаа юм?" гэж их л дуу шуутай асуув.

Ээжийн чанга дуугаар аав цаад өрөөнөөс тачигнатал гүйж ирээд "Ду Соун чи худлаа ганцаараа үлдэнэ гэж зүтгээд байсан наанаа өөр залуутай болчихсон юмуу?" гэсээр түргэн хэллэг уншиж байгаа юм шиг дуржигнуулав.

"Өөр залуутай энэ тэр би ямар таны эхнэр үү?"

"За тэр олон юм ярих яахав. Миний охин нээрээ борлогдох гэж байгаа юмуу?"

"За бас борлогдох нь ч хаашаа юм. Ямартай ч шинэ царайлаг хөрштэй болсон найрах гээд үзэж л байна"

"Уухайс зөв хө"

Үгүй ээ энэ аав нээрээ мөн сонин хүн шүү. Эрдэнийн чулуу шиг ганц нандин охин нь эрэгтэй хүн найрах гэж байна гэхэд баярлаад байж байдаг.

"За за гарлаа. Орой ирээд яръя"

Энэ хоёр элдэв юм шалгаагаад мөд салах шинжгүй байсан болохоор хурдхан тасалчихаад гэрээс гарлаа.

Харин тэр намайг хүлээж байсан бололтой өөдөөс даллаад цахилгаан шат дуудав.

Машины зогсоолд ирэхэд тэр нэлээд үнэтэй машины өмнө очиход нь жоохон гайхсан ч шуудхан 'Чи баян юмуу?' гэж асуултай нь биш хэлээ хазаад л өнгөрлөө.

Зогсоолоос хөдлөөд арав гаруй минут болсон хэдий ч бидний хэн хэн нь юу ч дуугаралгүй чимээгүй байсаар байсанд би түрүүлж ам нээн  "Ингэхэд бид хаачих гэж байгаа юм?" гэж асуулаа.

Харин тэр миний асуултанд шуудхан хариулалгүй хэсэг чимээгүй сууж байгаад "Чиний дуртай газар луу" гээд инээмсэглэв.

🎀HOME ALONE🎀  |Дууссан|Where stories live. Discover now