Тэюуны талаас.
Төв байрнаас гарч байтал Читафон Тэн-ээс дуудлага ирэв. Өнгөрсөн 3 сарын хугацаанд би тэдний хэн рүү нь ч зориглож холбогдоогүй. Тэд ч бас Лукас бид 2 руу залгаагүй. Магадгүй ХҮСЭЭГҮЙ гэх нь ч зөв байж магад."Сайн сууж байна уу Тэн?" Халааснаасаа тамхиа гаргаж зуугаад асаалаа.
"Бид бүгд сайн. Тэюун ах та өвдөөгүй биз дээ?" Аялагатай ярьдаг түүнийг шоолж инээгээд уурлуулчихдаг байж билээ. Дөнгөж л 20 насны босгыг алхаж байсан юмсан. Тэгтэл аль хэдийн 7,8 жил өнгөрчихжээ.
"Би эрүүл. Лу ч адил сайн байгаа."
Тэр "UN Village-д бид цугларч байна. Та хоёр орой хүрээд ирээрэй. Тэгвэл их талархана." хэмээчихээд утсаа таслаж орхив.
Хийсэн бүх зүйлд минь уучлаарай Бэкхён ахаа.
-
Гэгээ тасармагц Лукасыг гэрээс нь очиж аваад клубыг зорилоо. Замд тэр сандарч байгаа бололтой, суудлын гар тавиурыг товшино. Түүнийг л энэ бохир ертөнцөөс холдуулах хэрэгтэй байсан юм. Гэсэн ч би чадаагүй, Лукас надтай хамт энэ хүрсэн."Зүгээр дээ. Биднийг нийлүүлж байгаад зодчихгүй л байх. Битгий их сандар." Миний хэлсэн наргианд инээцгээх аядаад, зэрэг санаа алдав.
Цулгуй хар, тэгээд гоёмсог хаягтай 2 давхар клуб. Ах шийдэл, загварыг нь бүгдийг өөрөө гаргаж байсан. Тэгээд Мину ах нэмж аюулгүйн аваарын гарц зэргийг зураг төсөлд нэмснээр энэ классик засалттай клуб сүндэрлэж боссон.
Өнөөдөр үйлчлүүлэгч харьцангуй их байгаа бололтой. Зөөгчид коктейл, дарс хундагалан зөөнө. Бармены урдуур мөстэй виски шимэн суух хүмүүс ч цөөнгүй харагдана.
Үе үе Бэкхён ах өөрөө гарч дуулдаг байсан тайз одоо хоосон. Магадгүй хэн ч гарч зүрхлэхгүй байгаа биз.
Лукас бид 2 дээд давхарт байрлах ахын өрөөг зүглэхэд бусадын маань инээд хөөрө сонстоно. Ингэж чин сэтгэлээсээ чанга инээлгүй ямар их удсан бол?
Бид нэг нэгэн рүүгээ санаа зовинонгуй ширтсээр хаалгыг татан орлоо. Энэ өрөөний юу нь ч өөрчлөгдөөгүй ажээ. Зөвхөн бичгийн ширээн дээр байрладаг
БЁН БЭКХЁН гэсэн нэр л алга.Тэд бид хоёрыг хармагцаа юу ч болоогүй, саяхан л уулзаад салсан мэт мэнд мэдэцгээн, ширээнд нь нэгдэж хамт суухыг уриалав. Ямар ч алкохолгүй хэрнээ яаж өмнөх шигээ уур амьсгалд байгаа юм бол?
Марк "Ахаа би клубыг өөрийнхөө нэр дээр өмчлөн авсан. Тэгээд ах нар захирал болсны минь эхний өдрийг тэмдэглэж байгаа юм" хэмээн инээмсэглэлээ.
YOU ARE READING
S2: Another side of UN Village
Short StoryUN Village бичвэрийн хоёрдугаар бүлэг. Эхлээд нэгдүгээр бүлгийг уншихыг анхааруулж байна. - #2 "Энэ бол Cosmo бүлэглэлийн "хар ирвэс" хочит Вон Лукас миний "гэмт хэрэгтэн" болсон түүх." "И Тэюун. Галын дөл бас хилэнц. Хилэнц нь бүр улаан өнгөтэй."