X

58 20 0
                                    

Эмээ "би түүний түүхийг бичдэг байсан юм, бяцхан хүү минь..."

Би "түүх бичих?"

Эмээ "Сура нэг удаа над дээр ирсэн юм. Тэр үедээ арван таван настай, дээрээс нь цогцос нь аль хэдий нь хөрчихсөн байсан. Дээд ангийнхаа дурласан ахынхаа хажууд л байж байвал ямар ч түүх байсан хамаа байхгүй гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд л би түүний сүнсийг зээ охиныхоо биед шилжүүлж, чиний хайрын эзэн болгосон. Би өөрөө удган хүн болохоор ядах юмгүй байсан. Чиний тэр 2022 он хүртэл явсан чинь зүгээр л зүүд байсан. Энэ бол жинхэнэ бодит амьдрал"

Би "т-тоглож байна уу? Миний дурласан охиныг Кан Миён биш, Кан Сура гэх гээд байгаа юм уу?"

Эмээ "чиний дурласан охин Кан Миён мөн. Гэхдээ тэр сэтгэл зүрхээрээ Кан Сура байсан юм. Тэр чамд өөрийгөө Кан Сура биш, Кан Миёноор хайрлуулахыг хүссэн. Тэр хүсэл нь ч биелсэн"

Би "ТА ЧИНЬ ТОГЛООД БАЙГАА ЮМ УУ? ЯАЖ ИЙМ ЗҮЙЛ БАЙЖ БОЛДОГ ЮМ БЭ?"

Эмээ "хүн гэдэг чинь сул дорой мэт боловч цагаа тулахаар бүгдийг хийж чадах агуу суут ухаантан юм шүү дээ"

Яаж гарч ирснээ мэдэхгүй байна. Нэг л мэдэхэд Сүбин, Ёнжүн бид гурав буцаж байсан. Машин дотор гэнэтхэн дуу явж эхлэхэд л би ухаан орсон юм. BTOB хамтлагийн Beautiful Pain. Гунигтай боловч сэтгэлд хүрэх үгс. Чи миний үзэсгэлэнтэй бөгөөд эдгээмээргүй шарх.

Хэд хоног гэрээсээ цухуйсангүй. Цухуйхыг ч хүсээгүй юм. Зүгээр л бүхнийг бодож хэвтэх нь надад илүү амар байсан гэхэд болно. Эмээгийн хэлсэн зүйлс нэг л утга учиргүй санагдаж, тэгж их нулимс унагасан өөрийгөө баахан шоолж амжив. Шөнийн тэнгэрт түм буман одод байвч надад нийцэх нь энд үл үзэгдэнэ. Түүний өрөөний гэрэл асаалттай хэдий ч түүнийг минь байгаа гэх ул мөр харагдахгүй юм.

Ахиад л тамхи. Уг нь түүний төлөө энэ зүйлийг хаясан ч эргээд л түүнээс болоод орчихлоо. Миний гэсэн бүхэн яагаад заавал түүнтэй холбоотой байдгийг ч мэдэхээ байлаа. Ганцаардал минь энэ хорны утаатай цуг гадагшлахдаа хамт сүнсийг минь аваад одоосой гэж хүснэ. Хүсэхэд хясдаг хорвоод эгэл хүмүүний амь тийм л үнэ цэнэтэй байгаа нь гайхам.

Би "С-Сура, чи яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Би тамхи татаж байна. Чамд хаяна гэж хэлсэн ч эргээд муу залуу болчихлоо. Гэтэл чи гарч ирээд болиулахгүй юм. Чи гарч ирээд энэ тамхинуудыг хугалаад хаях хэрэгтэй шүү дээ. Би... новш гэж, нулимс урсаад байх юм"

Хоолой зангирч, нулимс аяганаасаа халих шахаж байсан ч удаан тэвчиж чадалгүй хацар даган урсах нь тэр. Нэрийг нь амандаа бувтнасаар, нулимс урсгахдаа хэн нэгнийг хэзээ ч ингэж санаж байгаагүй талаар бодно. Анхных? Үгүй ээ, хоёр дахь тохиолдол юм байна. Би түүнийг алдаж байхдаа дэндүү ихээр санаж байсан шүү дээ. Гурав хоног дарааллаж, эр хүн гэдгээ мартталаа уйлсан даа. Ээж намайг тайвшруулахыг оролдсон ч би хөөж гаргасан. Тэгэхээр би их муу хүн байгаа биз.

Би "С-Су... эргээд ирээч дээ"

Энэ орой миний нулимс зогсолтгүйгээр урсаж байв. Хичнээн их зогсоох гэж оролдсон ч миний биед өөр хүн орчихсон мэтээр аашилж байлаа. Сүүлдээ зөнд нь орхисон. Бороо яг л намайг ингэж их уйлахыг мэдэж байсан мэт дусалж, сүүлдээ хувингаар цутгасан. Бороонд уйлангаа тамхи татах. Одоо л би кинон дээр яагаад тэгж гардаг талаар ойлгож байна. Сэтгэл санаа хамаагүй дээрдэж, бүхий л биеийг минь зовоогоод байгаа том хар бул чулууг аваад хаячихсан мэт.

Хүмүүс бие биенээ хайрлах нь хамгийн ихээр зовлон болохыг мэддэг мөртлөө огтхон ч цааргалдаггүй. Дараа нь зовж, тарчлахаа мэдсээр байж бүх амьдралаа хайранд зориулдаг. Та хайрласныхаа төлөө юуг хожсон бэ? Магад та сайхан амьдрал, аз жаргал, мөн тэр хүнийхээ хайр гэж хэлэх байх. Гэхдээ болгоомж илүүдэхгүй л байх. Зөвхөн хайр байлаа гээд бүх зүйл сайхан болчихдог гэдэг чинь худал зүйл. Чиний, таны хүссэн тэр бүхэн чинь хормын дотор л нүдэн дээр чинь нуран унах өдөр ирэх болно. Эхлүүлсэн бүхнээ жаргал гэж эндүүрч байхынхаа оронд эхлээд юун дээр бүдэрч, алдаж болох талаараа нэг тунгаагаад үзээрэй. Магад хариулт нь гарч ирэх байх.

Миний хайр гэж бодсон бүхэн минь зүгээр л эндүүрэл. Тэр дундаа нуран унасан амьдралын минь хамгийн сайхан, мөн хамгийн тэнэг эндүүрэл...

One Last Wish || 𝓑𝓮𝓸𝓶𝓰𝔂𝓾  [✅]Where stories live. Discover now