𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒐𝒏𝒆

184 29 6
                                    

"Миний санааг хулгайлсан хүн Ёнсү Ахлах сургуульд байгаа гэдэг нь үнэн үү."

   Борооны ус үе үе дээврээс дусалж, газар тогтсон шалбааг дээгүүр хүүхдүүд хөөцөлдөн гүйлдэнэ

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

   Борооны ус үе үе дээврээс дусалж, газар тогтсон шалбааг дээгүүр хүүхдүүд хөөцөлдөн гүйлдэнэ. Хичээл эхлэх болоогүй ч зарим нь номынхоо ардаас толгой өндийлгүй байх бөгөөд бүгд л багшийг хэзээ орж ирэх бол гэсээр хаалга руу өлөлзөцгөөв.

"Санни надад сэжиглэж байгаа хүн байна."

   Хажуу ширээнд нь суух хүү ийнхүү хэлэхэд урт хар үстэй охин нүдээ томруулсаар түүний амнаас гарах үгийг чих тавин хүлээлээ.

"Чи санаж байна уу? Манай ангид надтай уулзахаар орж ирдэг өндөр, эелдэг зантай хүү. И Хисын тэр өчигдөр жорыг чинь туршиж байх шиг харагдсан."

   Цонхоор харахад сургуулийн урт талбай дээр өнөөх хүү, хүүхдүүдэд хичээл дээр нь тусалж буй болтой тойрон сууцгааж инээлдэнэ.

"Түүнтэй ойлголцоход асуудалгүй байх аа."

"Санни гэхдээ нэг асуудал байна."

   Саннигийн чих рүү ойртон "Манай ангийн Пак Жунсон ч бас сэжигтэй." гэж хэлэн хамгийн хойно сууж буй хүү рүү заахад хэдийн тэдний зүрх үхчих шиг болов. Хурц ширүүн харц тэднийг цоо ширтэж, улам бүр ойртон ирэхэд амьсгаа авахаа ч мартжээ.

"Математикийнхаа номыг түр зээлдүүлээч."

   Цүнхнээсээ арай гэж номоо гаргаж ирэн гар нь чичгэнэсээр өгөхөд Жунсон инээмсэглэсээр "Хөөрхөн хавчаар байна." хэмээн буцан өөрийн суудал дээрээ суув. Түүнийг холдоход Санни сая л нэг амьсгаа авлаа.

"Саяных эрлэгийн элч намайг авч явна гэсэн дохио юу? Би үхэхэд уг нь залуу байгаа юмсан."

"Бурхан минь би ч үхэх нь гэж бодлоо."

   Санни дахин цүнхнээсээ нэг зүйл хайх шиг болон шоколад гаргаж ирэн "Миний өмнөөс асуугаад өгөөч." гэхэд хүү дургүйцэн "Мэдлээс минь хэтэрсэн эд байна. Өөрөө зохицуул за юу?" амттанг нь булаагаад гүйчхэв.

   Түүнийг гаран явахтай зэрэгцэн багш орж ирэн хичээл ч эхэллээ. Хүүхдүүд бүгд номоо дэлгэхэд өөрийгөө номгүй гэдгээ анзааран Жунсон руу харахад хамаг бие нь таг хөшив.

"Би үхэхийг хүсэхгүй байна."

   Хичээл дуусан дуустал ардаас мэдрэгдэх хүйтэн аурагаас болж хичээлдээ ч анхаарч чадалгүй байсаар бүхэл нэг цагийг дуусгалаа.

  Багш гарч явав уу Жунсон дахин ширээн дээр нь ирэн, зээлсэн номоо өгөхөд Санни харц тулгарахгүйг хичээн доош харсаар "Жусонаа, миний асуултад үнэнээсээ хариулж өгвөл чамд би хавчаараа өгье." гэхэд тэр чимээгүйхэн толгойгоо дохив.

"Чи нарийн боов хийж чадах уу?"

  Жунсон мишээн "Үгүй ээ." гээд гараа түүн рүү сунгахад бушуухан хавчаараа авах гэсэн ч үсэнд нь гацчихав.

"Үсээ битгий зулгаагаад бай л даа."

  Аажим аажмаар урагшлан тэдний    нүүр дэндүү ойр байх бөгөөд Жунсон болгоомжтой гэгч нь хавчаарыг салгаж авлаа.

"Надад бас асуух асуулт байна. Чамд би ямархуу санагддаг вэ?"

   Хэрвээ аймар гээд хэлчихвэл үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдох шиг нүдээ нээхэд диваажинд очих байлгүй.

"З-зүгээр..."

"Сайн талаараа гэж ойлголоо шүү."

  Толгойг нь сэгсийлгэн илэхэд Санни гайхсаар хоцорч үлдэв.


__

"Наад хавчаараа яагаад харж инээгээд байгаа юм бэ?"

"Хөөрхөн болохоор нь."


A/n: Бичвэрийг минь илүү чихэрлэг болгохыг хүсвэл дараах менюг санал болгож байна🍬

A/n: Бичвэрийг минь илүү чихэрлэг болгохыг хүсвэл дараах менюг санал болгож байна🍬

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.


Илүү чихэрлэгDonde viven las historias. Descúbrelo ahora