22. End

418 50 8
                                    


-Зохиолч-

Тэд ярилцсанаараа бяцхан болзоо хийн маргааш нь эрхлэлдэн өнжсөн юм. Харин өнөөдөр тэд ажилтай тул өглөө эртлэн босон тус тусдаа бэлэн болцгоон цайгаа уугаад гарав.

"Май, энийг хэрэглэж бай"

Сүбин "Энэ юу юм?" Хэмээн Жонмигын өгсөн түлхүүрыг гайхсаар авахад "Машины түлхүүр" гэхэд шууд л Жонмид буцаан өгөх гэж оролдоход

Жонми "Сүбинаа~ энэ чамд хэрэг болноо. Чи ажилд орсон. Надтай хамт яваад байвал чамд л хэцүү байна шүү дээ" Гэсээр учирлаж хэлэв. Түүний хэлсэн үнэн хэрвээ хэн нэгэн хүн тэдний харилцааны тухай мэдвээс Сүбины тухай л хамаагүйгээр ярих болно. Ажилын байхны хов жив гэдэг хичнээн хурдан тархдаг билээ.

Сүбин санаа алдсаар машины түлхүүрыг авав.

================================

"Одооноос манай хэлтэст ажиллна"

Кёнсүүг ийн хэлэхэд Сүбин инээмсэглэсээр "Сайн байцгаана уу. Чой Сүбин гэдэг тусалж дэмжээрэй" гэсээр дахин инээхэд хэлтэсын бүх эмэгтэйчүүд түүнрүү тасралтгүй ширтэнэ.

Тэр Кёнсүүд туслан ажиллах бөгөөд туслах нарийн бичиг юм.

"Чой Нарийн бичиг миний өрөөнд"

Кёнсүү Сүбин хоёрыг ширээндээ суумагц Жонми ийн хэлэв.

"Орох уу захирлаа?" Гэхэд өрөөны цаанаас "Ор" гэх хүйтэн хоолой сонсогдсонд тэр өөрийн эрхгүй санадарч орхив.

Сүбин орж ирэн хаалгаа хаав уу үгүй юу Жонми босч ирэн түүний зүг ирэн бэлхүүсээр нь гараа ороон тэвэрлээ.

"З-Захирлаа?"

"Хөөрхөн Babyboy-оо санаад байнаа, уг нь Кёнсүү та хоёрын ширээ суудлаас минь харагддаг ч гэсэн ингээд тэврээд л баймаар байна" гэж хэлэн Сүбины энгэрт шигдэнэ.

"Жижигхэн охин минь тэгж их хармаар байсан юм уу?" Гэхэд Жонми түүнээс холдоод

"Жижигхэн охин? Babyboy! Mommy-тайгаа ингэж ярьж болж байгаа юм уу?" Хэмээн хөмсөгөө өргөхөд Сүбин инээх нь тэр.

Харин Жонми бүр л нухацтайгаар түүнрүү ширтсээр

Сүбин "Тиймээ, та заримдаа үнэхээр жижигхэн, өхөөрдөм бас жоохон охин шиг харагддаг гэдэгээ мэдэх үү? Бүр базаад авмаар эгдүүтэй"

Хэмээхэд Жонми дэмий л түүнрүү муухай харах аж.

===============================

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 09, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[Дууссан]]Ohh! BabyBoy •Where stories live. Discover now