13.

502 43 13
                                    

Би дуугүйхэн толгой хөнгөн сэгсрэн доош харлаа. Түүний нүд рүү эгцэлж ширтсээр байх юм бол нулимс минь бүх үнэн сэтгэлийг минь илчилж байгаа мэт асгарч орхихыг сайн мэдэж байсан тул дуугүйхэн өөртөө хүртэл худал хандан толгой сэгсэрлээ. Уруул минь арай хийн нээгдэж түүнд хэлэхийг хүссэн цөхрөлийн үгсээс цухуйх нь тэр.

"Өөр байж болох байсан шүү дээ. Хараал ид гэж Жон Жонгүг би чинийх байсан"

Энэ л үг дотор торсоор торсоор түүний өөдөөс асгарч, ахин нэг бидний харилцааг санагалзуулах гээд байж ядаад байж. Тэгж их дотор зурсан үгсийг хэлмээр байв ч ахиад л би тэвччихлээ. Ахиад л тэвчээд уруулаа зуун нүдээ аньчихлаа. Тэр юу бодож байгаа бол? Миний түүнд ямар их хайртай байсан талаар эргэцүүлж байгаа болов уу? Эсвэл зүгээр л хамтдаа өнгөрүүлсэн тэдгээр цаг хугацааны эргүүлэгт шигдэж буй дүрслэлүүдийг эргэн дурсаж байгаа болов уу? Аль нь бай бүгд үнэн. Бүгд л үнэн шүү дээ. Би түүнийх байсан гэдэг нь үнэн. Тоолж үл барам хором мөч бүхэнд бид нэгнээ дүүргэдэг байсан нь үнэн. Би түүнийг эд эс бүхнээрээ шунан харамлаж, хайрлаж байсан минь үнэн. Эцэст нь одоо ч би түүнд тэврүүлэхийг хүсэж буй минь үнэн. Гагцхүү энэ бүх үнэн дунд ганц л худал бидний дунд багахан зай үүсгэж буй. Би түүнд үгүй гэж хэлж орхих энэ л худал бидний олон үнэн дундаас илүү хүчтэй нөлөөлөх нь харамсалтай. Жонгүгийн гар луу доош харахад багахан чичирхийлж буй нь ажиглагдлаа. Тэр сэтгэл хөдлөлөө хянахыг хичээх үедээ ийм хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг би сайн мэднэ. Ганцхан миний л мэдэх түүний талаарх зарим зүйлсийн нэг. Ахин дээш харцаа шилжүүлж түүний царай руу харвал энэ удаад би биш тэр доош харан нүдээ аньсан байгааг нь бүдэг гэрэлд ч харж байв. Би ингэж л чамайг хайрлаж байж. Чиний гэх бүхнийг ойлгож уншдаг нэгэн байхын төлөө чамайг ингэж л хайрлаж байж дээ. Тэр харин уруул нь үл ялиг инээх аядан эгцлэн өөдөөс минь харах үед би харин эргэлзлээ. Миний мэдэх Жонгүг биш тэс өөр хүний харц надтай мөргөлдөх үед толгойд дотор эргэлдэж байсан тэр бүх бодлууд буруу байсандаа ичсэн мэт сарниж орхив.

"Уучлаарай Инсол, орж амардаа"

Тэр замбараагүй олон бодлын мухар руу намайг чулуудаж орхичхоод хэлсэн үг нь ердөө л энэ. Саяхан л түүнд тэврүүлмээр санагдантэмцэлдэж байсан хүсэл шийдэмгий үйлдэл болж хувиран түүний хажуугаар зөрөн дээш өрөө рүүгээ алхахад хүргэв. Эргэж харахыг хүссэнгүй. Зүгээр л түүнийг тэр байрандаа үүрд гацаж би харин хаашаа ч хамаагүй түүнийг орхин одоосой л гэж хүсэж байна. Өрөөнийхөө хаалгыг хүчтэй хаан орон дээрээ дээш харан хэвтлээ. Цонхоор тусах багахан гэрэл тархин доторхтой минь ижил юм уу гэмээр энэ харанхуй өрөөг арай ядан гэрэлтүүлэн хоосон цагаан тааз ширтэн хэвтэхдээ зогсохгүй оргилох бодолдоо хүлэгдсээр л байв. Хэн нэгнийг хайрлах ийм хэцүү байдаг гэж мэдсэн бол би хэзээ ч өөртөө зөвшөөрөхгүй байх байсан. Магадгүй надад л энэ хэцүү нь ирнэ гэж мэдсэн бол.. Мэдсэн бол шүү дээ. Хэрэв тийм байсан бол шууд л үгүйсгэж миний амьдралд орж ирэхийг зөвшөөрөхгүй байсан юм. Яг л энэ бодолтой зэрэгцэн ахиад л түүнийг гэх хайрын минь хэлтэрхий цухалзаад ирэх нь тэр. Надад мэдрүүлсэн тэдгээр мэдрэмжүүд. Түүнийг гэх бүхий л дурсамжаа устгаж орхин ахин бид уулзсан ч эргэлзээгүй тэнэг мэт л би түүнд дурлах байсан. Яг л тэгсэн шиг.

𝐋𝐄𝐓 𝐌𝐄 𝐊𝐍𝐎𝐖Where stories live. Discover now