Chapter 1

575 64 6
                                    

...хэний ч мэдэхгүй ертөнцөд тэр орь ганцаар үлдсэн. Үнэ цэнэтэй бүхнээ алдаж амьдралын хар барааныг туулсан хэдий ч тэр өдийг хүртэл амьд байсаар ирсэн.

Учир нь түүнд үхэх эрх байхгүй...

Харин ч тэр мөнхийн настай болж төрсөн юм.

Түүнд нэг нууц бий.

Бурхан түүнд хэзээ ч үгүй хийж болшгүй нэгэн зүйлийг заяасан юм.

Бүтэн сартай шөнөөр тэрээр хамгийн тарчлам өвдөлтийг мэдэрч нуруунаасаа чөтгөрийн далавчаа гаргаж ирдэг.

Тэр үүнд дургүй.

Энгийн амьдралаар амьдрахыг хэн хүнээс илүү хүсдэг байв ч энэ нь түүний хувьд боломжгүй.

Тэр жирийн хүн биш.

Бусдын атаа хорсолын золиос болсон нэгэн.

Тэр бол чөтгөрийн хүү.

Мөн...

Бүтэн сартай учрах бүртээ тэрээр өөрийгөө ямар өчүүхэн амьтан гэдгийг яс махандаа шингэтэл ойлгодог.

Үхэхийг хүссэн ч...

Бүх зүйлийг орхиод чимээгүй нүд анихыг хүсэв ч...

Түүнд үхэх боломж байхгүй.

Гэвч...

Түүний амьдралд нэгэн хүн гарч ирснээр тэрний уй гуниг, зовлон зүдгүүрийг үргээж орхисон юм...

Үзэсгэлэнтэй гэхэд дэндүү дур булаам бүсгүйд тэрээр сэтгэл алдарсан.

Мөн хайрласныхаа хэрээр шаналсан.

Магадгүй үйлийн үрээ эдэлсэн гэвэл зүйтэй байх...

Түүний тархинаас гарч чададгүй дүр зураг.

Тэр хайртай эмэгтэйгээ өөрийн гараар хөнөөчихсөн.

Бурхан түүнд зовлон үүрүүлснийхээ хариуд явуулсан бэлэг гэлтэй тэр ариухан бүсгүйг цусан далайд живүүлж орхисон хүн бол тэр өөрөө.

Галзуу сонсогдож магадгүй ч тэр үнэхээр үүнийг хийсэн.

Хамгийн эцсийн шивнээ, хамгийн эцсийн дуу хоолой нь үргэлж түүний чихэнд цуурайтан сонсогддог юм.

Зөвхөн бүтэн сартай шөнөөр...

"Хөөе юу хийж байгаа юм?"

𝑻𝒉𝒆 𝑴𝒐𝒐𝒏 ☾︎Where stories live. Discover now