- Эхлэл -

370 64 3
                                    

"Эр хүний төлөө тийм юм хийнэ гэж юу байсан юм?" гэж боддог байсан үеэ бараг санахуйяа бэрх болжээ. Энэ асуултыг хөвгүүдийн хойноос гуниглаж суугаа, миний огтхон ч төсөөлж байгаагүй бүхнийг хийж байсан бүх найзуудаасаа асуудаг байлаа. 

Харин одоо бол би тэр хүний төлөө үхэхэд ч бэлэн болчихоод байгаадаа өөрийгөө шоолоод л сууж байна. "Эр хүний төлөө" биш харин "Хайртай хүнийхээ төлөө" юу ч хийж чаддаг юм шиг ээ. 

Зүүрмэглэж байхдаа ч жаргалтай байг гээд би шөнөжин үнэг сахиж хононо.
Хос хоёр нүдэнд нь гуниг хурчихвийдээ гээд би ертөнцийн нүгэл бүрээс хамгаална.
Зүрхийг нь дулаан байлгахын төлөө би хуруу гараа эсгэн байж нараар хөнжил урлана. 
Хүсэл болгоныг нь биелүүлэхийн төлөө би 1000 жил өөрийгөө хорин байж шидэт бирд нь болно.

"Хайрт минь" гэж дуудаад дулаахан энгэртээ намайг тэвэрч л байвал,
"Энхрий минь" гээд гарнаас минь атгаж л байвал,
"Гүнж минь" гэж хэлээд уруул нь минийхтэй хүрч л байвал, 
Сүүлийн амьсгалаа дуустал чамтай л хамт байж болно гэвэл би чөтгөртэй гэрээ хийж, сүнсээ худалдсан ч чадна. Цаг хугацааны төгсгөл хүртэл тамын эргүүлэгт ээрэгдэх байсан ч  хамаагүй. 

---------------------------------------------------------

A/N: Удаан хугацааны дараа эргэн ирэх гэж байна. Намайг энэ хүртэл хүлээж байсан бүх уншигчиддаа баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. 

Хэрвээ үлгэрт гардаг хайртай учирвал заавал бичиж үлдээнэ дээ гэж боддог байснаа одоо биелүүлэх гэж байна даа. Ихэнх үйл явдлыг бодит явдлаас сэдэвлэн бичиж байгаа ч гэсэн, зарим нэг зохиомол хэсгүүд байгааг ч гэсэн анхаараарай. За, тэгээд та нарт хайрын түүхээ ярьж өгөх үү, би?


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 04, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Just my love story. | kjiWhere stories live. Discover now