2화

59 14 2
                                    

Өчигдөр шөнөжингөө Намитай тэрний тухай ярьж хоносон. Ажилдаа маргаашнаас орохоор шийдсэн. Үнэхээр компани дээр түүнтэй таарвал яах талаараа ч бодож үзсэн. Гэхдээ л түүнийг дахиад харвал жаргалтай болох юм шиг санагдаж байлаа.

Нами ажилдаа явж би гэртээ ганцаараа үлдэв. Өдрийн хоолоо хийх гэсэн ч залхуурч гоймон идэхээр дэлгүүр гарлаа. Гэрээсээ гараад явж байтал нэг залуу хажуугаар мөрлөөд уучлалт гуйсан болчихоод цааш явчихав. Тэр залууг цааш яваад удаагүй байхад нэг эмэгтэй "хулгайчийг бариарай!" гээд гүйгээд гараад ирэв.

Би хурдхан шиг саяны залуугийн араас гүйж түрүүвчээ түүн рүү шийдлээ. Тийм ч холдоогүй байсан болохоор түүнийг оносон юм.

"яаж байна аа?" Өнөөх залуу эргэж харан асуувал би гялс гүйж очоод гарыг нь мушгин авлаа.

-муу хулгайч хайчих гээв?

"Хулгайч гэнээ? Өөрөө хэн болчихоод намайг..."

Тэр залууг үгээ дуусгаагүй байхад өнөөх эмэгтэй "наад залуу чинь биш ээ." гэв.

-юу? Үнэхээр биш гэж үү? Энд өөр залуу байхгүй байхад. Сайн хар л даа.

"Хөөе эмэгтэй гарыг минь тавьчхаад ярьж болох уу? Тэгсэн ч би тийм хулгай хийхээр хүн биш!"

-уучлаарай.

Би ч хурдхан гарыг нь тавилаа. Өнөөх эмэгтэй харин "хулгайч, тэр муу хаашаа явчихваа" гэсээр нөгөө тал руу гүйгээд явав.

"Гар минь. Эмэгтэй юм байж ямар хүчтэй юм бэ?" гэсээр над руу хараад зогсоод байв. Би юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсож байгаад түрүүвчээ аваад зүгээр л уучлалт гуйгаад явахаар шийдлээ.

-уучлаарай. Би ч ингээд явъя даа.

Би ингэж хэлээд дэлгүүр лүүгээ явлаа. Өнөөх залуу ч ардаас явсаар. Дагаад байгаа үгүйг нь мэдэхгүй ч дахин нүүрийг нь харах итгэл надад байсангүй.

Дэлгүүр орон гоймон аваад суухад өнөөх залуу ч гоймон аваад хажууд суулаа.

"Хүн гүйтгэсэн юм чинь ядаж энийг авч өгнө биз дээ?"

-юу?

"Дургүй байгаа юм уу? Хөөх ийм хүн гэж бас байдагаа хүн хулгайч гэж гар хүртэл хугалах шахсан байж энийг авч өгч чадахгүй гэж үү?"

-чадахгүй гэж хэлээгүй шүү дээ. Аваад өгье.

"Хэн гэдэг юм."

-юу?

"Өөрийг чинь хэн нь гэдэг юм бэ? Дараа дахиад таарах ч юм билүү. Намайг Жэхён гэдэг."

To You | KDYWhere stories live. Discover now