Хий хоосон

12 3 0
                                    

      Тэр зүгээр л сургуулийг үзэн яддаг...
Нэгэн хэвийн амьдрал.
Нэгэн хэвийн байдал.
Амьдралаас залхаж
Үхэхийг хүснэ...

Даанч...

Энэ удаад зориг хүрсэнгүй...

Амиа хорлох оролдлого 6...

Угаасаа хэзээ нэг өдөр үхэхээс хойш эртхэн үхсэн нь дээр биш гэж үү?

____________Өглөөний 7 цаг ____________

Би: Ёохх дахиад л... Зааз угаасаа буцаж унтаж чадахгүйгээс хойш боссон нь дээр биз...

Намайг Ким Нанхи гэдэг. 16 настай. Аав ээж болон эрэгтэй дүүтэйгээ амьдардаг. Миний амьдралд бараг сайхан зүйл гэж үгүй. Би яг л энэ гэрт илүүдээд байгаа хүн нь. Хэн ч тоохгүй, анхаарахгүй...

Хэнд ч хэрэггүй тийм хүн.

Хэзээнээс гэдгээ мэдэхгүй ч өдөр бүр 7 цагт сэрдэг болчихсон... Буцаад унтах гэж оролдсон ч чаддаггүй. Магадгүй зүгээр стресс байж болох юм. Эсвэл өвчтэй болчихсон юм болов уу? Хэрвээ тэгвэл эртхэн үхээд амар л биз...

_________________08:00 цаг_______________

Гэрээсээ гарна..

Нанхи: Аааш хэтэвч!! Хог гэж буцаж орж авахаас...

Хэтэвчээ аваад автобусны буудал явлаа.  Зун болоод ч тэр үү гадаа дулаахан, байгаль ч илүү өнгөлөг болжээ...
Харин Нанхи дотроо өнөөдрийг яаж хурдан өнгөрүүлнэ дээ гэж бодон автобусны цонхыг налан сууна...

_________Сургууль дээр ирэв.___________

Энэ бол түүний ганцаардлыг илүү мэдрүүлдэг газар... Өөрөө ч яриасаг биш болохоор найзгүй л дээ. Эцэг эх нь ч тоож харьцахгүй байхад, бусад нь тоохгүй байх нь тодорхой байх...


Нанхигийн талаас:

Уйтгартай ойлгомжгүй хэдэн хичээл. Заа яахав ганц сонирхолтой нь зургийн хичээл л юмдаа. Би багаасаа зурах дуртай байсан л даа. Одоо ч гэсэн дуртай...

Би: Ашгүй дээ эцэст нь нэг юм зургийн хичээл. Ядаж л ганц сайхан зүйл байх юм даа...

Зургийн хичээл орж эхэллээ. Хүүхэд бүр нэгэн ваар болон хундага зурна. Нанхи мөн адил зурж байгаа ч нэг л өөр байдаг. Жинхэнэ ваарнаас бага зэрэг өөр байж болох ч түүний зураг нь илүү амьд мэт... Яг л тэндэх ваар хуурамч, нанхи гийн зураг жинхэнэ гэмээр...

____Хонх дуугарч хичээл тарлаа.____

Нанхи эрт харихыг хүссэнгүй. Зүгээр л энэ тэрүүгээр сэлгүүцэж явна...
Гэтэл хүчтэй бороо асгарлаа. Нанхи нэгэн барилгын доор зогсож борооноос хорогдоно.


Би: Ганц удаа арай дээр өдөр байх нь гэж бодсон чинь үгүй байж л дээ...
Угаасаа гэрт очоод нэмэргүй. Сургууль дээр байсан ч найзгүй. Намайг үхвэл хэн л надад санаа зовоод байж байхав дээ... Тэгээд ч өнөөдөр сүүлийн удаа арай дээр байсан өдөр юм шиг байна...

Гэж хэлээд барилгын дээвэр дээр гарна. Нанхи бороонд дуртай болохоор нэг хэсэг бороо намжихыг зогсон дэмий л бороонд норон зогсоно...

______Удалгүй бороо ч намжив.______

Би: За одоо л яг болох юм байна...


Тэр дээврээс үсрэхээс бага зэрэг айсан боловч, хэн ч түүнд санаа зовохгүй гэдгийг бодвол улам үсэрмээр санагдана. Үсрэх хооронд өмнө нь болж байсан хамгийн сайхан үеэ дурсахыг оролдоно. Гэвч үнэхээр сайхан гэмээр дурсамж олсонгүй...

~ Тэр үсэрчихлээ. ~
















A/n- Za shine bicver maani ehelj baina^^ fantastic torliinh bolhoor taalgdah baihaa^^ .🧡

Хатагтай ЧөтгөрWhere stories live. Discover now