~7~

197 18 2
                                    

7 хоног хичээлдээ явж жонвонтой дотно ярилцаагүй би ярилцах гээд ирэх тоолонд зугтаад 7 хоног өнгөрчээ. Өдөр болгон хичээлдээ ирээд бүжигээ давтаад жонвоноос зугтаад.

Амьдрал минь зугталтаар дүүрэн байна.

Хичээлийн дараа бүжгээ бэлдээд нэлээдгүй цаг болоход Хисон "Тэмцээн наашилцан болохоор бидэнд 2хон хоног байна сайн бэлдэцгээе" гэхэд бүгд л "за" гэнэ.

Бүжгээ хэсэг бэлдэцгээж байгаад амрахаар болж бүгд тоглоом тоглож ники шиү 2 шийтгэлээр дэлгүүр явах болсон. Хисон ариун цэврийн өрөө орж, Сонү эгчтэйгээ утсаар ярих гээд гарсаны ачаар жонвон бид 2 л зааланд үлдсэн юм.
Би яаж байх учираа олохгүй сууж байхад Жонвон миний хажууд ирж суугаад "Зөвшөөрмөөргүй байвал шууд хэлсэн ч болно чамайг миний хажууд тухгүй байхыг хармааргүй байна" гэж хэлэхэд би маш их гэмшсэн юм.

Бүгд орж ирээд юм идэцгээж буцаад бэлтгэлдээ орж удалгүй тарцгаасан юм.

Жонвон намайг гэрт хүргэж өгье гэхэд татгалзаж чадахгүй хамт алхаж байна.

Яагаад ч юм жонвоны хажууд ихйван байдаг ч эвгүй юм. Би түүнийг найзаа л гэж боддог байх.

Бид 2 дуугай явцгааж байхад жонвон түрүүлж ам нээж "Рён аа Би чамд хайртай" гэхэд миний зүрх маш хурдан бараг цаана яваа нохойд ч сонсогдохоор цохилж, хацар минь шарагдаж байгаа юм шиг халуун оргино.

Түүний үгийг сонсоогүй юм шиг инээн "Хаа гадаа гоё байнаа хүргэж өгсөнд баярлалаа Жонвонаа" гээд гэр лүүгээ ороод арай гэж л амьсгал авж байна.

Гэрт ороход Кай Тэхён Бомгю 3 тоглож байсан бололтой зурагтны өмнө сууцгааж байлаа. Тэхён миний улаа бутарсан хацрыг хараад "Архидаад байлгү эртхэн ирээд хөөрхий ах даа хоол хийж өгч бай" гээд ууртайхан өрөө лүүгээ явсан.
Ямар өвчин нь хөдөлцөн бууз вэ?

*

Өнөөдөр тэмцээний өдөр. Өглөөнөөё эхлээд л хүүхдүүд завгүй гүйцгээж багш нар бэлтгэлээ хангаад урлагын тоглолт эхлэхэд 30 минут дутуу манайх сүүлээсээ 2 дох үзүүлбэр гэхээр бидэнд 1 цаг байна. Бид хувцасаа өмсөх гээд Шиү Хисон бид 3 нойл ороод хувцасаа сольцгоогоод гартал нэг хүүхэд ус барьцан гүйгээд ирж байхад нь шиү намайг татаагүй байсан би балрах байлаа.
Үнэндээ Шиү миний бодсон шиг аймар хүзхэд биш байсан. Яриасаг охин байсан гэхдээ чадвар нь толоом биш.
Ангийн хүүхдүүд бусад тэмцээнд бэлдээд завгүй болохоор хэдэн хүүхэд л ангид байлаа. Би суудал дээрээ очиж хэсэг тайвширч сууж байхад Кай Ёнжүн Ах Тэхён 3 ангийн үүдэнд ирээд намайг дуудаж байлаа.

Хөлдүү мөс ЯН ЖОНВОНWhere stories live. Discover now