Special chapter 01.

1.7K 178 16
                                    

YOUR BEAUTY: SPECIAL CHAPTER

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOUR BEAUTY:
SPECIAL CHAPTER.

YOUR BEAUTY: SPECIAL CHAPTER

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-

Муу залуу, аюултай охин...

Би та нарт ярьж өгье. Тэдний талаар...Ким Инсү, Жон Жонгүг хоёрын тухай.

Хайр гэдэг ямар аюултай хүчтэй мэдрэмж болох талаар. Галзууртлаа, эд эс бүрээ зориулан дурлачихсан бол тэр бүхэн гэмт хэрэг ч болж чаддаг гэдгийг~

Энэ хайрын түүх их аюултай. Шөнийн арван хоёр цагт дурласан охиноо цонхоор хулгайлсан муу залуу болон түүний тэвэрт жаргалтайгаар шигдэн гэрээсээ зугтсан аюултай охин.

Сонсооч...

-

"Хэсү эгч ч уурлаж байгаа байх даа..?"

Жонгүгийн цээжинд нүүрээ наагаад савхиных нь дотуур гараа оруулан тэвэрвэл тэр намайг савхиндаа ороогоод үсэн дээр минь хөнгөн үнсэж эхэллээ.

"Яасан гэж уурлах юм..? Уурлах ёстой нь үнэндээ бид байхад"

Тэр ийн хэлэхдээ үл мэдэг инээд алдах бол би үг дуугүй л санаа алдсаар түүнд шигдэнэ.

Жонгүгтай хамт байхад бүх л зүйл дэндүү аюулгүй, таатай байдаг нь дэндүү гайхалтай. Заавал тэвэрт нь шигдэж, үнсэлтийг нь мэдрэхдээ ч биш ердөө л Жонгүг гараас минь хөтлөөд үгүй ээ, бүр ямар ч хүрэлтгүй хажууд минь зогсоход л би маш их эр зоригийг нэг тийм хүчтэйгээр мэдэрдэг юм.

Your Beauty|| 𝗃𝗃𝗄 [completed]Where stories live. Discover now