"Юмс төсөөлөшгүй байдлаар өрнөж эхэлжээ..."
Салхины ширхэг бүр эрх чөлөө аз жаргалыг мэдрүүлэх шиг, дээр тусах нар хүртэл бидэнд л хайр хүсэн асгарах шиг тийм нандин мэдрэмжийг түүнтэй байх даа л мэдэрдэг.
Бодол минь намайг ичээх шиг санагдан өвөр дээр минь толгойгоо тавин хэвтэх түүний өөгүй царайг ширтлээ.
Юнги "Ингэж ширтээд байвал би цоорох нь байна шүү" гэж хэлээд хамраа үрчийлгэн инээмсэглэнэ.
Би "Тэгвэл чамайг цоолохгүйн тулд хааяа нэг л ширтэж байя." гэж хэлэн инээхэд тэр нүдээ нээгээд "Намайг хааяа нэг л ширтэж байх юм бол бусад цагт хаашаа харах юм?"
Би ч түүнийг өдмөөр санагдаад "Мм..... Жин рүү, Тэхён руу ч юмуу бусад залуус руу л харж байя. Тэд ч бас ярих юмгүй царайлаг шүү." гэж хэлэн бодсон царай гаргавал тэр огцом босож суугаад хоёр хацраас минь шахаж бариад "Үгүй ээ тэгж болохгүй. Зөвхөн над руу л хар за юу! Бусад руу харж болохгүй! Чиний залуу ийм царайлаг байхад тэр матар мэлхийнүүд рүү харж яах юм?"
"Чиний залуу" гэж хэлсэнд нь хацар ягаарсаар толгой дохин инээмсэглэвэл тэр духан дээр минь үнсээд буцаад хэвтэв.
Түүний тааварлашгүй үйлдэлд нь савлаж орхисон хөөрхий зүрхээ тайвшруулан дарсаар "Битгий гэнэт ингэж бай тэгж байгаад нэг өдөр зүрхний асуудлаар нөгөө ертөнцийн галт тэргэнд суух нь байна шүү."
Хэлсэн үгэнд минь тэр инээсээр "Тийм зүйл болгохгүйг хичээх болноо." гэв.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хэдий өвөл эхлээгүй байгаа ч шинэхэн суурьшсан хотод маань өвлийн улирал алхам алхмаар ойртсоор л байна..
Гадаа бороо орсны дээр нэмээд жиндүүхэн уур амьсгал угтахад би зүүсэн цагаан ороолтондоо толгойгоо шургуулсаар аль болох хурдан сургуулийн цайны газар руу яарч байв.
Намайг орж ирэхэд манай хэд аль хэдийнээ суудлаа эзэлсэн байлаа. Ширээнд зөвхөн нэг л суудал хоосон үлдсэн байсан нь мэдээж Юнгигийн дэргэдэх миний байр..
Хэсү "Биологийн багшид чамаас өөр зараалд явуулчих хүн олддоггүй гэж би бодож байна." гэж хэлэн шанаагаа тулаад над руу харлаа.
Харин түүний дэргэдээс Жина "Үгүй дээ. Тэр зүгээр л Юүмиг хорхойтой араандаа зуучихсан байгаа юм."
YOU ARE READING
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
WerewolfЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...
