|7|

1.1K 229 85
                                    

Нулимс дүүрэн нүдээр харах Тэхён тоглоогүй юмсанж, магадгүй Жонгүгийн амнаас үнэн худалыг сонсох гэж энэ хүртэл хүлээсэн бус өөртөө түүнээс холдож чадах сэтгэлийн тэнхээгээ бэлдэж байсан бололтой.

"Тэхён намайг сонсооч-"

"Одоогийн надад, дурсамжид дахь  хамгийн нандин оршихуй бол чи, үүнийг минь хадгалж үлдэхэд минь туслаач дээ.."

Өөрийгөө өмөөрч болох сая сая шалтаг энэхэн үгний өмнө юу ч биш болж хувирах нь тэр. Аравхан хоногт бүтээсэн тэр их дурсамж магадгүй одоогийн Тэхёнд хүнээс нь ч илүү чухал байж болох юм. Ирээдүйд аль эсвэл өнгөрсөнд ямар байх байсныг мэдэхгүй ч яг одоод л Жонгүгийн бүтээж өгсөн дурсамж өөрөөс нь илүү үнэ цэнийг дагуулчихлаа.

Тэд дахин бие биентэйгээ холбоо бариагүй ч хэн хэнийгээ гэх дурсамжиндаа идэгдсээр таван жил өнгөрсөн байв.

СОЛОНГОС УЛСААС ШИНЭХЭН UFC АВАРГА ТӨРЛӨӨ. ZOMBIE JK ГЭГДЭХ 28 НАСТАЙ ЖОН ЖОНГҮГ НЬ 24 ЯЛАЛТ, ГАНЦ ЯЛАГДАЛГҮЙГЭЭР UFC-ГИЙН ДУНД ЖИНГИЙН ТӨРӨЛД ТҮҮХ БИЧЛЭЭ.

Онгоцны буудлын өмнө сурвалжлагч бүгд л шуурч хэн нэгэн рүү зүтгэж байх аж. Солонгос улсын шинэхэн од, Жон Жонгүг Америкийн нэгдсэн улсаас дөнгөж бууж байгаа нь энэ байсан юм.

 Солонгос улсын шинэхэн од, Жон Жонгүг Америкийн нэгдсэн улсаас дөнгөж бууж байгаа нь энэ байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Та ганцхан асуултанд хариулаад өгөөч-"

"Одоогийн сэтгэгдэл ямар байна вэ-"

"Та өөрийнхөө хувийн амьдарлыг нийтэд хуваалцсан байсан, үүний учир юу вэ?"

"Таныг энд хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ-"

Сэтгүүлч нарыг эелдэг гэгч нь зайчлуулах Жонгүг хэзээд байдаг шиг ээ тайван харагдаж байлаа. Бүгдэд нь хариулахад цааргалахгүй ч сэтгүүлчид хэт олуулаа шаваад байсан юм.

"Юуны түрүүнд эх орондоо нэр төртэйгээр буцан ирж байгаадаа маш их баяртай байна. Төсөөлж байгаагүй зүйл тохиосон гэж хэлж чадахгүй нь, өдийг хүртэл гаргасан тэр их зориг, хичээл зүтгэл минь тэгж хэлвэл гомдох бололтой"

Please be my bride tonightWhere stories live. Discover now