Эхлэл

450 58 11
                                    

Амлая. Тэр өдөр миний амьдралд тооцогдож болохуйц хамгийн энгийн бөгөөд уйтгартай нь байсан юм.

Мэдээж утсанд минь зурвас ирэх хүртэл шүү дээ.

"Сайн уу? Би гэрийн чинь ойр хавьд байна. Уулзах уу?"

Үнэндээ ахлах сургуулиа төгссөнөөс хойш би 'цаг зав гаргаж хүнтэй уулзах' гэдэг ойлголтыг хэдийн толгойноосоо аваад хаячихсан байсан юм. Муу совин ч төрсөн. Хэдийн гэрийн манаач гэх тодотголтой би аав ээжийнхээ үгнээс ч зөрдөггүй сайн хүүхэд гэдгээ дурдах хэрэгтэй.

Гэвч угаас дэлгүүр орох төлөвлөгөөтэй байсан тул би хөлөө зөөж ядан хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан сан.

Хуучны танил учир удаан хугацаа орохгүй гэдэгт бат итгэсэн байсан би ойр зуурын зүйл зурвас дурдаад гэртээ орохыг зэхсэн ч түүний хүсэлтээр гэрийн хажууд шинээр нээгдсэн хоолны газар луу зүглэсэн юм.

Яг тэрхэн мөчид л яагаад надад муу совин төрөөд байсныг ойлгож билээ.

Тэнд үнэхээр догь нэгэнг олж харсан. Хүйтэн царайтай хэдий ч царайлаг нэгэн. Анх хувцаслалтыг нь хараад л нүд алдаж билээ. Түүнийг мэдрэмжтэй гэдэгт би зуун хувь итгэлтэй байсан юм.

Үнэндээ ширээнд сууж байсан хоёр хүнээс нэгийг нь л санаж байсан нь тэр. Нөгөө нэгнийх нь царайг ч санахгүй байгаа хэрнээ түүнийг огтхон ч мартаж дөнгөөгүй.

Хамгийн хачирхалтай нь, түүний царай, бие хаа, хувцаслалтаас гадна хамгийн их сэтгэл татсан зүйл нь түүний хэнэггүй алхалт, басхүү гэмгүй гэмээр эгдүүтэй инээмсэглэл нь байсан. Тэр хүйтэн харц нь хэрхэн өхөөрдөм болохыг хараад би их гайхаж билээ.

Гэхдээ угаас царайлаг хүн бүрийг нүдээ хужирлах нэрээр ширтэж явдаг учир их юм бодолгүй танилтайгаа салах ёс хийгээд гэртээ орсон юм.

Над руу "Сайн уу?" хэмээн бичих хүртэл нь би түүнд шунаагүйгээ хэлэх нь зүйтэй байх.

Маргааш нь надад хэзээ ч таамаглаагүй хүнээс зурвас ирсэн нь түүнийх.

Удаан бодсоны эцэст түүнд "Сайн, сайн уу?" гэж хариулахдаа би сандарч байгаагаа анзаарсан юм.

Миний бодсон шиг тэр надаас сээтэн хаяж буй мэт асуулт асуугаагүй. Ердөө найзынх нь дурласан охиныг таньдаг үгүйг лавлаж билээ. Ихэнх хүмүүс найз нэрээр өөрсдийгөө илэрхийлдэг тул урам хугарсанг нуухгүй ээ. Би түүнд 'танихгүй ээ' хэмээн эелдгээр хариулчхаад эргэн киногоо шимтэн үзэж эхлэхэд дахин огтхон ч төсөөлөөгүй асуулт ирсэн юм.

•Bad Romance• |✓|Where stories live. Discover now