Chapter Thirteen

349 66 7
                                    




Жонгүгийн сэтгэл зүйн тогтворгүй байдал сүүлийн үед эрс нэмэгдсэн бөгөөд тэр өөрөө ч үүнийгээ их үзэн ядаж байгаа тул өрөөнөөсөө хоёр, гурван хоног гарсангүй.

Тэр жирэмсэн тул түүнд тийм ч их хуваарь байхгүй болохоор харьцангуй амар санагдаж байлаа. Хан туслахаас сонсоход Ханхүү хэд хоногийн өмнө томилолтоор өөр улс руу явсан бөгөөд өнөөдөр ордонд эргэж ирэх хуваарьтай байгаа гэсэн билээ. Үнэндээ Жонгүгт ханхүүтэй тааралдахгүй байх нь илүү дээр байдаг.

Хэрвээ байнга уулзаад байвал дахиад өнөөх үл мэдэгдэх догдлол мэдрэгдэхвий гэдгээс айна.

Оройн хоолоо идчихээд өрөөндөө ороод ном уншиж байхад Хан туслах хаалга тогшин орж ирэв. "Ханхүү ирсэн. Тэр тантай ордны цэцэрлэгээр алхахыг хүссэн" гэж хэлчхээд хариу хүлээн зогсоно. "Би удахгүй гараад очъё доо"

Жонгүг зузаан цамц өмсөн өрөөнөөсөө гарч ирэхэд Тэхён инээмсэглэн зогсож байх бөгөөд, "Сайн сууж байв уу? Намайг байхгүй хойгуур ямар нэгэн зүйл болоогүй биз дээ" хэмээн асуухад Жонгүг, "Юу ч болоогүй ээ" гэв.

Тэд ордноос гарч цэцэрлэгээр алхаж байх үед ханхүү, "Чамайг хэдэн өдөр өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгаагүй гэж сонссон болохоор хамт алхахаар дуудсан юм"

"Аан" Жонгүг ханхүүгийн яриаг нэг их тоохгүй байх агаад зүгээр л хурдхан шиг алхаж дуусчхаад өрөөндөө орохыг хүснэ. "Ямар нэгэн зүйл болсон юм уу? Чи их чимээгүй байх чинь"

"Урьд нь их ярьдаг байсан бол уучлаарай" гэхэд Тэхён түүнийг зогсоод, "Жонгүг, яагаад ингэж аашлаад байгаа юм? Бидний хооронд ямар нэгэн зүйл болоогүй биз дээ? Хэлэлгүй томилолтоор явчихсанд уурласан юм уу?"

"Харин чи яагаад байгаа юм? Анхнаасаа бид ямар нэгэн газар луу явахдаа нэгэндээ хэлдэг төрлийн харилцаатай байсан юм уу? Гэнэт хүрч ирчхээд битгий дотно юм шиг аашлаад бай энд чи бид хоёроос өөр хүн алга. Жүжиглэх хэрэггүй" үүнийг сонссон ханхүү санаа алдав.

"Бид хосууд шиг биш ч гэсэн би гэрлэсэн хүнтэйгээ ямар нэгэн үл ойлголцолгүй байхыг хүссэн юм. Хэрвээ би чиний дургүйг хүргээд байвал шууд хэлчхэж болно шүү. Би өмнө нь жирэмсэн хүнтэй ийм ойр байж үзээгүй болохоор юу чамайг бухимдуулаад байгааг сайн мэдэхгүй байна."

"Чи юунд ч буруугүй ээ Тэхён. Бүх зүйлд би л буруутай. Би анхнаасаа Солонгост ирэх ёсгүй байсан юм. Тэр өдөр Хусогтой уух ёсгүй байсан! Анхнаасаа бид тааралдаагүй бол би өдийд дуртай газраа, хүссэн зүйлээ хийгээд сайхан амьдрах байсан. Харин одоо надад бүх зүйл утгагүй санагдаж байна" гэж хэлэхдээ Жонгүгийг нулимс дуслуулж буйг ханхүү анзаарав.

Ханхүү "Ийм байдалд хүргэсэнд уучлаарай." гээд нулимсыг нь арчиж өглөө. Жонгүг үргэлжлүүлэн, "Чиний амьдралд зөвхөн би шинээр гарч ирсэн бол миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Би хүсэл мөрөөдлөө орхисон, өөрийнхөө амьдралыг тэр чигт нь хөсөр хаясан. Надад хэцүү байна Тэхён. Ордон гээд байгаа энэ газарт чинь ахлаа гишгээ бүрээ хянуулж, хэлэх үг хийх үйлдэл бүрээ бусдаар заалгах үзэн ядмаар байна." гэлээ.

"Энэ хугацаанд чамд ийм хэцүү байсан гэж бодсонгүй. Хэд хоног ч гэсэн гэр лүүгээ явмаар байна уу? Маргааш гэр лүү чинь явуулъя за юу"

"Баярлалаа"

~~~

Маргааш нь ханхүүгийн хэлснээр Жонгүг хэд хоног ордноос гарахаар болов. Ханхүү аль хэдийн Хан туслахад хэлчихсэн байсан болохоор туслах Жонгүгт ойр зуур хэрэгтэй зүйлсийг түүнийг сэрэхээс өмнө цүнхэнд хийгээд бэлдчихсэн байлаа. Тэр ордноос түр хугацаанд ч гэсэн явах болсондоо баярлаж сэрмэгцээ л гэр лүүгээ хөдөллөө.

Гэртээ ирээд удаан уулзаагүй ээжтэйгээ уулзах юунаас ч илүү сайхан байв. Хэдийгээр Хан туслах түүнтэй хамт ирж түүнд туслах ёстой байсан ч Жонгүг хүсээгүй. Энэ чинь түүний гэр хамгийн тухтай газар байхад хэний ч тусламж түүнд хэрэг болохгүй гэж тэр шийдсэн юм. 

Хоёр хоногийн дараа Жонгүг гал тогоонд халуун шоколад найруулан зогсож байхад түүний ээж дуудлаа. "Хүү минь хүрээд ир дээ"

"Яасан бэ ээж? Одоохон дууслаа" гэхэд ээжийнх нь сандарсан хоолой, "Хурдан хүрч ирээд энийг үз" хэмээн дуугарав. 

"Ханхүүгийн гэрлэлт дуусгавар болсон уу? Ханхүү Тэхён саяхан гэнтийн хурим хийж олныг цочирдуулсан билээ. Ханхүү нэгэн үнэтэй ресторанд үзэсгэлэнт бүсгүйтэй оройн хоол идэж яваад сэтгүүлчдийн дуранд өртжээ. Ханхүү тансаг зэрэглэлийн рестораныг бүхэлд нь түрээсэлж хэнд ч мэдэгдэхгүй байхыг хүссэн ч сэтгүүлчдийн дурангаас зугтаж чадсангүй. Түүний нөхөр Жон Жонгүг жирэмсэн гэдгээ олонд нийтэд зарлаад удаагүй байгаа билээ. Мөн тэр мягмар гаригт ордныг орхиж гэр лүүгээ явсныг эх сурвалжууд мэдээлж байна. Тэд гэрлэлтдээ цэг тавьсан бололтой" 




...

-That Specific Scent-Where stories live. Discover now