Гунигт тэр улаахан ханцуй

83 0 0
                                    

Хааны ордны авхай бүр өөр өөрийн эзэнтэй. Гэвч тэд бүгд хааны мэдэлд оршдог. Час улаан тэр авхай нарын ханцуй нь хааных гэдгийг нь тодотгон, тэдэнд сэтгэл алдарч үл болохыг сануулах ажээ.

Ханцуйнаасаа зуурсаар инээмсэглэн зогсох тэр нэгэн ордны авхайг ханхүү анх олж харахдаа л дурласан гэвэл худал болно. Өвчтэй хэвтэх бүрд нь нурууг нь илж тайтгаруулан, цээлхэн хоолойгоороо бүвээлдэгт нь ч бас дурлаагүй ажээ. Гэхдээ өөрийг нь хамгаалах гэж амиа өгөх шахан тэмцэлдэх тэр төрхөнд нь сэтгэл алдарсан гэвэл зохих ба тэр азгүй ханхүү бол Жэүг ажээ. Зүрхний өвчнөөр олон жил өвдсөн ч, удам залгах ханхүү хэмээн аль хэдийн тодорсон тэр хатуу архиар харанхуй шөнийг давагч болохдоо өмнө нь бүсгүйн гоод шунаж огт үзсэнгүй. Харин тэр үзэсгэлэнт эгчмэд бүсгүйн зориг зүрх хар нүх мэт Жэүгийг татсаар удалгүй тэр ууссан юм.

Хаан аавынхаа бүсгүйд дурласан гэж тэр өөрийгөө буруутгасан ч, нүдээ аних бүрт нь төсөөлөгдөх тэр дөлгөөн төрхийг толгойноосоо арчиж үл чадна. Харин бүсгүй суран тэлээгээр сэтгэлээ боогоод аль хэдийн түгжсэн болоод ч тэр үү, ханхүүгийн цоолох мэт халуун харцанд үл саатна.

Энэ бол гунигт хайрын түүх. Энэ түүх гэхдээ нэг амиар үл хязгаарлагдна.

This time, I'll come to you.Where stories live. Discover now