Сарны хосууд

20 0 0
                                    

Тэр нэгэн цэлмэг өдөр улс даяараа гунигт автах нь тэр. Улсынхаа дагина болсон их хатан зуурдаар таалал тэгсөж, ордныхон цагаан хослолоо гаргаж ирэн өмсжээ. Улс төрийн бодлогод хаанаас ч илүү нөлөө үзүүлдэг сангийн сайдын хийсэн хэрэг болохоор алуурчныг үл барьснаар барахгүй цуу яриа газар тэнгэр хүртэл тархаж ордныхон айдаст автаж эхэлжээ.

Угийн зүрхний өвчтэй тэр ханхүү харин эхийгээ алдчихаад гашуудал ч үзүүлж чадалгүй өрөөндөө түгжигдэн цэргүүдээр хамгаауулна. Эхийнхээ үсний гоёлыг чичирсээр эмрэн суугаа түүний нүднээс арчаагүйн харамсал нулимс болон дуслах ба сангийн сайдын муу санааг мэдсээр байж, бэлгийг нь ээждээ өгснөөр барахгүй хортой амттанг нь ам руу нь хийж өгсөн тэр удалгүй өвдөлтөө тэсэлгүй ухаан алджээ.

Жэүгийг сэрэхэд дулаан гар нурууг нь илж байх ба сормуус нь удаанаар дээшилсээр нүдээ нээсэн шивэгчин суудлаасаа отчыг дуудсаар ордны зүүн жигүүр хөл хөдөлгөөнд орлоо. Тэдний дээхэн гялалзах тэргэл сар урд урдаасаа ч илүү тод байсанд гомдлоо мартсан ханхүү бүсгүйг үнссэн ба тэр мөчид элсэн цаг урсаж сарны хосуудын цаг явж эхэлжээ. Гэвч хэн ч элсэн цагийг дахин урсгаж болохыг мэдсэнгүй.

"Мууг шүүх нь ганцаараа бол хэтэрхий хэцүү. Тиймээс араас минь инээмсэглээд ч болтугай надад туслаач" хэмээн ханхүү үнсэлтэндээ бувтнах ажээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 09, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

This time, I'll come to you.Where stories live. Discover now