'Миний эхнэр болох уу?'

642 49 0
                                    

"Хэжин, өнөөдөр явах чухал газар байна!"
"Хаачих юм?"
"Очоод мэдээрэй!"

Өглөөнөөс эхлэн догдолж байх Тэхён ахыг хараад би ч тайван сууж чадахгүй байв.. Өнөөдөр ууг нь миний төрсөн өдөр юм сан.. Тэхён ахын төрсөн өдөр юм уу хаашаайн хха..

Орой нар буухын алдад бид гэрээсээ хөдөллөө..

Тэхён ах бид 2 Парист байгаа.. эзэгтэй өнгөрөөд нилээн хэдэн сар өнгөрчихсөн.. Тэр надтай цуг энд амьдарна гэж зөрсөөр байгаад үлдчихсэн..

"Ахаа, очих болоогүй юу?"
"Удахгүй очлоо.."

Бид 3 цаг хэртэй явсны эцэст нэгэн амралтын газар ирсэн юм.. Очтол биднийг Жимин ах, Жонгүг ах 2 тосч авах нь тэр..

Би удаан хугацааны дараа ахыгаа харсандаа баярлан гүйж очсоор хүзүүдэн авсан юм.. Жонгүг ах орилон
"ХӨӨЕ, МУУ ЗОМБИ МИНЬ, ХҮЗҮҮ ХУГАЛЛАЛАА ЧИ.. ХҮН ЮМ УУ? ЗОМБИ ЮМ УУ АЙН?" Учир зүггүй орилж гарсанд миний инээд хүрсэн ч давхар уур хүрэн шүдээ сийгүүлсээр
"Энэ ах чинь.. хөгширсөн гэдгээ гайхуулаад байгаа юм уу хаашаайн?"

Зодоон цохионтой ч халуун дотно уулзалдсан бидний уулзалт хэсэг өндөрлөн амралтын байр луу орлоо..

Үүднээс нь эхлээд хэдэн хүмүүс намайг өөр тийш нь дагуулаад явчихав..

Тэхён ах зүгээр л дагаад яв гэж дохисон тул эсэргүүцэлгүй гарынх нь аясаар хөдөлж байв..

Тэд нүүрийг минь будан даашинз ч бас өмсүүлж эхлэв.. Үнэхээр олон янзын даашинзан дундаас намайг сонго гэхээр нь хамгийн уртыг нь сонгоод өмсчихөв.. Би задгай хувцас өмсөж чаддаггүй юм л даа..

Өнөөх гол танхимд үдэшлэг болж байгаа бололтой ая явахын сацуу хүмүүсийн дуу шуу багагүй хадаж байв.. Намайг орохоор гол хаалган дээр нь очитол намайг замчилж байсан эгч хүлээж байхыг захиад түрүүлээд орчихов..

Яахаа мэдэхгүй ч хэрэг тарихгүй байхыг хичээн өндөр өсгийт дээрээ арай ядан тогтон зогсоно..

Удалгүй Тэхён ахын хоолой микрофоноор цуурайтаж эхлэв..

Тэхён ах "Албан ёсоор өөрийгөө танилцуулья.. Kim грүпийн цорын ганц өв залгамжлагч, ерөнхийлөгч Ким Тэхён байна.. Та бүхний мэдэж байгаачлан энэ грүпийн гол хувьцаа эзэмшигч болох миний ээж саяхан нөгөө ертөнц рүү явсан.. Түүний ажил явдлаас хойш анх удаа зохион байгуулж буй өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм.. Хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлмээр байна.. Мөн.. энэ завшааныг ашиглан та бүхэнд танилцуулах хүн байна.." түүний энэ үг дуусахтай зэрэгцэн хаалга онгойх нь тэр.. Тод гэрэл нүдийг минь гялбаж олон хүмүүс ам амандаа шивнэлдэн бүгдийн харц над дээр байх энэ мөч.. нуруу хүйт даалгаж байв.. Гэвч тайзан дээрээс итгэл дүүрэн харцаар над руу харах Тэхён ах намайг тайвшруулж байсан юм.. Дөлгөөн инээмсэглэл нь ичээхийн сацуу хүн шиг амьсгалахад тусалж байлаа..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now