1-р хэсэг •Эхлэл•

687 19 0
                                    

  - "Миний хүү... ээж нь чамд хойд эцгийн гарыг амсуулахгүй гэж энэ олон жил тэвчиж, хүлээж л явлаа. Гэхдээ чи том болж байна, нэг л өдөр тусдаа гараад явахад би хэн ч тоохгүй эмгэн болчихсон байх болно"

Ийн тайрмал хар үстэй эмэгтэй, хүүдээ өгүүлнэ.

Түүний хүүг Ким Хёнжин гэдэг ба 19 настай ахлах ангийн сурагч. Ээжийгээ дуурайсан ихэд царайлаг ч эр хүн гэхэд бие султай, эмзэг турьхан хүү билээ.

Харин ээжийг нь Мин Сү гэдэг. Өдгөө тогтвор суурьшилтай, хөгширч байгаа болохоор ч тэр үү зүрх муутай болчихсоноос бусдаар гайгүй эмэгтэй.

Мин сү үргэлжлүүлэн "Ээж нь нэг залууд их хүчтэй татагдаж байгаа. Чи ойлгож байгаа биз дээ? Бид хоёр магадгүй нэг гэрт орох байх"

Хёнжин ээжийнхээ гарыг атгаад "Ээжээ... та бид хоёр хоёулханаа. Миний өмнө гэмших хэрэггүй ээ. Би огтхон ч дургүйцэхгүй. Тэр хүн л таныг жаргалтай байлгаж байвал болоо~ харин ч намайг явахад ганцаардах байх гээд санаа зовж байсан юм."

Мин сү инээмсэглээд ухаантай өсгөсөн хүүгээ энхрийлэн тэврэнэ.

...

Үдэш болох үед тэд гэртээ шинэхэн зочноо угтаж авахаар ширээ засна. Хёжин ч шинэ аавтайгаа танилцах гэж байгаадаа догдлож байв.

Төд удалгүй хаалга тогшив.

Хёнжин инээмсэглээд "За ээж би онгойлгоод ирье"

Хаалгыг онгойлготол хаалганы цаана нилээн биерхүү, боровтор хослолтой, 50 гарсан залуу байв.

Хёнжин "Сайн бай..."

Ийн тэд харц тулгарах үед Хёнжинд нэг л танил дүр зураг үзэгдээд явчихав.

1 сарын өмнө

~Сургууль дээр~

Хёнжин "300 мянган вон??? Новш! Надад мөнгө байхгүй, ээжийн цалин буугаагүй. Гэтэл утсаа эвдэлчих ч гэж!"

Түүний хажууд Хёнжины ангийн эмэгтэй найз Ина залхах мэт "Тэгээд тэр аялал руу утасгүй явах гэж байгаа юм уу? Жилд ганцхан болдог сургуулийн аялал байхад!"

Хёнжин толгойгоо барин "Би тэгээд ээжээс мөнгө нэхэх болж байна уу? Би лав тэгж ээжийгээ зовоож чадахгүй"

Ина "Тэгвэл тэгээд утасгүй явахгүй юу?"

Хёнжин аргаа барсан янзаар "Яаж мөнгө олох уу?"

Ина "Чи эмэгтэй байсан бол санхүү өгөх ах нар интернетд байж л байх байлаа~"

Хёнжин хөмсгөө өргөөд "Ганц утас засуулахын төлөө биеэ үнэлнэ гэж үү? Больж үз!"

Хойд аав [Дууссан]Where stories live. Discover now